
ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн даваа гарагт хүчтэй аадар бороо орж, метроны зарим буудлууд, гудамж талбай нь усанд автжээ.
Аадар борооны улмаас Москва хотын төвийн автомашины замуудаар зорчиход хүндрэлтэй болжээ. Хүчтэй салхины улмаас зарим байшин барилгуудын дээвэр нурж, цонх хагарч, рекламны самбарууд унаж, гадаа байрлах кафе, зоогийн газруудын ширээ сандал, шүхрүүд хийссэн байна.
Түүнээс гадна Москва хотын захад барилгын кран унажээ. Москва хотын онцгой байдлын алба бэлэн байдалд шилжжээ.
Нийгмийн сүлжээгээр иргэд гудамж талбайг дүүргэсэн усанд сэлж буй дүрс бичлэгүүдээ хуваалцсаар байна.
Эх сурвалж: https://www.ntv.ru/novosti
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.16.221) 2021-06-29 14:29метро нь яасан бол
Хариулах