АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Стэнлийн цомын финалын тоглолтод мөрий тавилаа

Twitter Print
2021 оны 06-р сар 29-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн хоккейн лигийн финалын тоглолт Тампа Бэй Лайтнинг болон Монреаль Канадиенс багуудын хооронд болж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар энэхүү тоглолт дээр мөрий тавьжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо-гийн Тампа Бэй Лайтнинг ба Монреаль Канадиенс багуудын хооронд болох Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын финалын тоглолтод мөрий тавих саналыг хүлээн авлаа. Даваа гарагийн орой Трюдо Твиттерт бичсэн пост дээрээ Байденыг уриалж “NHL-ийн шилдэг хоёр баг яг одоо хүч үзэх гэж байна. Нөхөрсөг бооцооны талаар юу гэж бодож байна” хэмээгээд Байдныг мэншион хийжээ.

Хариуд нь Жо Байден зөвшөөрч буйгаа илэрхийлжээ. Жиргээн дээр бичсэн зүйл дээрээ хоёр удирдагч ямар бооцоотой мөрийн тавьснаа дурдаагүй байна. Харин хоккейн лигийн хувьд финалын тоглолтын хувьд Долоон тоглолт хийж аль түрүүлж дөрөв хожсон нь энэ улирлын аварга болох учиртай билээ.

Хоёр багийн цувралын эхний тоглолт өчигдөр Флорида мужийн Тампа хотод боллоо. Тус тоглолтод Тампа Бэй баг 5:1 харьцаатай хожжээ. Монреаль Канадиенс баг Канадын баг 28 жил Стэнли цомыг хүртэж чадаагүй гэсэн хар амжилтыг зогсоохоор зорьж байна. Харин Тампа Бэй Лайтниг багийн хувьд өнгөрсөн жил хойд Америкийн үндэсний хоккейн лигийн цомыг хүртэж энэ жил аваргаа хамгаалж буй билээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.