Ж.Эрдэнэбат: Намайг АТГ-аас шалгаж байгаа

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татах АТГ-т шалгаж байгаа. Тэгвэл энэ талаар Ж.Эрдэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “АТГ-аас намайг шалгаж байгаа. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн Засгийн газрын тогтоол байдаг. Тэр бол Өмнөговийн тост, тосон бумбын нуруу, Булганы Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар гэсэн гурван сумын нутаг дэвсгэр лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод, тэр компаниудад нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол.

Намайг тэр тогтоолд хамрагдсан нэг аж ахуй нэгж буюу өөрийн эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэсэн мэдээлэл сошиалд гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.  Тост тосон бумбад лиценз эзэмшиж байсан компани нөхөн олговроор тэр хавьдаа газар авсан юм билээ. Авсан газар дээрээ хайгуул хийж үзээд тэндээс нь юм олдоогүй учраас өөр компани дээр шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байсан компани болж таарсан. Миний дүүгийн эзэмшдэг “Хэрх илч” компани. Би тэнд багахан хувь эзэмшдэг. Энэ компани нь буцаагаад лицензээ улсад өгчихсөн.

Тодорхой зорилго бүхий хүмүүсийн хийж байгаа асуудал. Буруу ташаа мэдээлэл гараад байгаад харамсаж байна. Би буруутай үйлдэл хийсэн бол гишүүнээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Гэхдээ буруутай юм хийгээгүй учраас тэгэх шаардлага байхгүй” гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.