Давсанд хүний амьд явахад хэрэгтэй эрдэс бодис ихээр агуулагддаг

Twitter Print
2022 оны 02-р сар 26-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Давсгүйгээр хүн үхнэ. Давсанд хүний амьд явахад хэрэгтэй эрдэс бодис ихээр агуулагддаг. 1954 оны Японд хийгдсэн судалгаагаар давс их идвэл даралт ихсэх шалтгаан болдог гэсэн алдаатай үр дүн гарсан. Үүнд:

Кагошима аймгийн давсны дундаж 14 гр /даралт ихсэлт 20%, Аомори аймгийн дундаж давсны хэрэглээ 28 гр/ даралт ихсэлт 40% байжээ. Яг 2 дахин их байсныг үндэслэн давс ихэдвэл даралт ихэсдэг гэсэн дүгнэлт яаран гаргасан.

Гэтэл Аомори нь маш хүйтэн газар бөгөөд давс идэхгүй бол судас нарийсч даардаг тул идэхээс өөр аргагүй цаг уурын онцлогтой. Харин Кагошима нь бараг дулаан орных шиг уур амьсгалтай давс их идэх онцын шаардлагагүй газар байжээ.

Судалгаанаас хойш давсаа багасгах хөдөлгөөн улс даяар өрнөж бүхий л амтлагчууд хоолны давсыг маш бага хэрэглэх болсон. Тэгсэн ч даралт ихсэлт буураагүй ба улам их болж нэмэгдсэн.

Хулгана дээр судалгаагаар ч гэсэн даралт ихсэлт нь давстай шууд холбоогүйг баталсан. Давс сайтай мисо шөл уудаг хүмүүсийн цус залуу цэвэрхэн байсан. Зүрх судасны өвчлөлөөр нас барагсдын ихэнх давсны хэрэглээ багатай хүмүүс байсан гэжээ.

Хамгийн гол нь 100% байгалийн давс хэрэглэх нь их чухал. Яагаад гэвэл натри минерал эрдэс бодис их агуулдаг тул хүн өөрөө хэрэгцээт хэмжээгээ идээд илүүдвэл гашуун оргих зэргээр хүний бие давсныхаа хэмжээг хязгаарладаг байгалиасаа төрмөл өгөгдөлтэй.

Харин цэвэршүүлсэн давсыг бол хэмжээнээсээ илүү идэх магадлалтай байдаг. Чипсийг цэвэршүүлсэн давсаар амталдаг тул хэтрүүлээд идчихдгийг бид мэднэ. Дүгнээд хэлбэл давс муу гэсэн үг биш харин зөв давсаа сонгож сайн хэрэглэх хэрэгтэй юм байна.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

Осака, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинniisleliin irgen

      (103.26.194.5) 2014-04-22 11:23
      • 0
      • 0

      tanii uls ex ornoo tuunii zurx n bolson niislel xotiinxoo toloo xiij baigaa buxniig chin bux xyn demjij baigaashuu tanaas aminchlan xysxed ta metro tosloosoo xezeech uxarch boloxgyishuu xerevee metrootoi bolchixvol xeden myngan jildee taniil buteel baix bolno amjilt xusii

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.200) 2013-11-11 20:06
      • 0
      • 0

      Uul baatar aa, tanyg hotyn meereer songosondoo uneheer baharhdag. Tany hiij buteej baigaag ch haraad baharhdag. Ta bol uneheer Mongolyn ard tumnii toloo bie setgelee zoriulj baigaa manai uyeiin baatar. Tand chin setgeleesee eruul enkh baij, ulam ihiig buteehiig erooe!

      Хариулах