“Ховд” их сургуулийн байранд багтай хүмүүс халдаж, гал тавьжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Ховд аймгийн “Ховд” их сургуулийн байранд баг зүүж, малгай бээлийн өмссөн, хар хувцастай хүн нэвтэрч, сүлжээнийх нь утсыг нь таслан, бензин цацан гал тавьсан байна. Тус сургууль хоёр байртай бөгөөд нэгдүгээр байр нь байнгын харуултай байдаг аж. харин хоёрдугаар байрных нь харуул шөнө гэрээрээ манадаг байжээ. Тухайн үед сургуулийн захирал Ж.Янжмаа гадны төлөөлөгчтэй уулзахаар аймгийнхаа Цэцэг сум руу явсан байж.

Бүх анги нь гаднаасаа цоожтой тус байрны нэг ангийнх нь хаалга дээд талдаа шилтэй. Хэрэгтэн тэр ангийн цонхыг хагалж ороод энэхүү хэргээ гүйцэлдүүлжээ.  Тухайн үед бусад цонхнууд хаалтай байсан болоод ч тэр үү гал тэсхийгээд унтарсан байжээ. Сахиул 07:00 цагийн үед сургуулиа шалгахаар хаалгаа онгойлготол битүү утаа байсан тул гал команд, цагдаа дуулжээ. Хэрэгтэнг одоо хүртэл олоогүй байгаа бөгөөд аймгийн цагдаагийн газраас хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа аж.

Тус сургуулийн захирал Ж.Янжмаа хэлэхдээ “Манай сургуулийг сайн мэддэг хүн хийсэн. Гэхдээ оюутан биш байх гэж бодож байна. Хэрэгтэн бүх камерыг салгасан ч төвд холбогдоогүй нэг жижиг камер байсныг анзаараагүй байсан. Бензин цацаж, гал тавьж байгаа дүрс тэнд үлдсэн байсан. Сургалтын албаны өрөөнд оюутнуудын бичиг баримт байдаг. Гал газар аваагүй учраас бичиг баримт зүгээр. Харин давхар хаалга, тэр орчмын шал шатсан. Төв сервер сургуулийн нэгдүгээр байранд байдаг. Хамгаалалт сайн болохоор хэрэгтэн тийшээ халдаж зүрхлээгүй байх. Хэрэгтэн эд зүйл эвдээгүй байгаа нь зөвхөн хорлон сүйтгэх зорилгоор сургуульд нэвтрээгүйг харуулж байна” гэсэн юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.