Амжилттай яваа хүмүүс өглөөг яаж угтдаг вэ?

Twitter Print
2022 оны 10-р сар 03-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Хамгийн гол нь тэд өглөөг зөв угтаж, маш үр дүнтэй өнгөрүүлдэг аж. Та ч бас тэдний зөвлөгөөг дагаж, өглөө бүрийг өөдрөг болоод үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай.

1.Тэд сайн унтаж амардаг

Хэрвээ та өглөө сэрэхдээ эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл сайтар унтаж амрах хэрэгтэй.

2.Тэд эрт босдог

Ихэнх амжилттай яваа хүмүүс 5-6 цагийн хооронд босдог. Эрт босох нь ямар нэг садаагүйгээр ажлаа амжуулах боломж олгодог тул гэрээсээ ажилладаг эсвэл хүүхэдтэй хүмүүст амар байдаг аж.

3.Тэд бясалгал хийхэд цаг гаргадаг

Өдөржин тархиа дээд цэгт нь хүртэл ашигласан бол оюун санаагаа эрүүл байлгахад анхаарах нь маш чухал. Бидний мэдэх ихэнх амжилттай яваа хүмүүс бясалгалын туслалцаатайгаар өөртөө анхаарал тавьдаг.

4.Тэд кофе уухаас аль болох татгалздаг

Орноосоо босоод л амь оруулах шидтэй аяга кофегоо уух гээд яарч байна уу. Гэхдээ амжилт бүтээлээр дүүрэн хүмүүс каффейн бол эрч хүчтэй болгох шилдэг шийдэл биш гэж үзэж байна.

5.Тэд эрүүл хооллодог

Өглөө цаг зав багатай үедээ цайгаа уухгүй гарах тохиолдол их байдаг. Гэхдээ өглөөний цайгаа уух нь өдрийн туршид биеэ бэлдэх чухал арга зам юм. Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, жимс, овъёос зэрэг нь тун тохиромжтой сонголт байх болно.

6.Тэд дасгал хийдэг

Дасгал хийнэ гэдэг нь улиг болсон нөгөө л хөдөлгөөнүүд биш шүү. Хэдхэн минут эрч хүчтэй бүжиглэх нь өдрийг эхлүүлэх гайхамшигтай арга төдийгүй эрт дасгал хийх нь тархинд олон талаар ашигтай. Судалгаагаар таны хоол боловсруулах систем өглөөний дасгалтай хамааралтай гэж гаржээ.

7.Тэд даруу хувцасладаг.

Юу өмсөх нь өглөөний хэвшилтэй ямар ч хамааралгүй гэж та бодож байгаа байх. Гэвч юу өмсөх талаараа санаа зовохгүй байх нь өдрийн тань гүйцэтгэлийг өөрчилж чаддаг байна. Өнгө өнгөөр нь ялгах, хоорондоо зохимжтой хувцсыг ялгах зэрэг нь өглөө бүр хувцсаа сонгоход амар бөгөөд хурдан болгоно.

8.Өдөр өдрийнхөө хамгийн чухал ажлыг тэмдэглэдэг.

Амжилттай хүмүүс хэрэггүй зүйлд цаг заваа үрдэггүй. Цаг бол алт учраас өдөр бүр тодорхой төлөвлөгөөтэй байна гэдэг чухал ажилуудаа амжуулж, үр дүнтэй ажиллахад тусладаг.

9.Тэд өөрсдийн хэмнэлийг олдог.

Ажлыг хэрхэн эхлэх тал дээр хүн бүр өөр өөр саналтай байдаг. Зарим нь эхлээд хэцүү ажилаа хийгээд дараа нь амарханг хийдэг. Зарим нь хамгийн чухалыг нь эхлээд хийхийг зөвлөдөг. Танд аль нь илүү үр дүнтэй байна гэдгийг олж мэдээрэй.

10.Тэд зэрэг олон ажил хийдэг.

Станфорд их сургуулиас гаргасан судалгаанд олон ажлыг зэрэг хийх нь үр дүнг багасгадаг гэсэн байна. Гэвч өглөөнийхөө хэвшилдээ зэрэг олон ажил амжуулахад туслах хэдэн арга бий.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.