Английн шигшээ багийнхны сүүлд алдсан " нүцгэн гоол"

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нүцгэн нэгэн бүсгүй бөөн шуугиан тарьж орхив. Хэсгээсээ шалгарч чадаагүй Английн шигшээ баг Бразилийг орхих гэж байгаа энэ үед тэдний байрласан зочид буудлын нэгэн өрөөний тагтан дээр өглөө эрт чармай нүцгэн хүүхэн өглөө эрт харагдсан явдалд нийт хөгжөөн дэмжигчид хилэгнэж байгаа тухай “Daily Star” сонин онцолжээ. Сонинд тэмдэглэснээр, "Нүцгэн бүсгүй нилээд нүүрэмгий, өөрийгөө хүн харж байгааг мэдэж байснаар барахгүй бүр хэн  нэгний анхаарлыг татах сонирхолтой юм шиг байсан" хэмээн уг явдлыг нүдээр үзсэн хүн өгүүлсэн байна.

Мэдээж энэ явдалд Английн шигшээ багийнханы авгай хүүхдүүдээс өгсүүлээд хөгжөөн дэмжигчид, тэмцээн зохион байгуулагчдын зүгээс  шуугиан тарилгүй яахав. Нэг талаас зочид буудлын аюулгүй байдлын төвшин зохих шаардлагад хүрэхгүй байгаа нь тодорхой гэж үзэх хэсэг байхад, нөгөө талаас уг явдлыг зориуд төлөвлөж зохион байгуулсан асуудал хэмээн үзэж байгаа аж.

Шигшээ багийнхны байрлаж байгаа буудалд хөл бөмбөгчдийн авгай хүхэд, найз бүсгүйчүүд зэрэг ямар ч эмэгтэй хүн орохыг хориглож байсан дасгалжуулагч Рой Хожсон энэ бүх дуулиан шуугианаас зугтаж байгаа бөгөөд “хэрвээ  нүцгэн хүүхэн зогсож байсан тагтны гэрэл зураг байгаа тохиолдолд чухам хэний өрөө болохыг тогтоох боломжтой” гэсэн тайлбар өгсөн байна. Магадгүй зочид буудлын үйлчилгээний ажилтан бүсгүй ажлаа дуусгачихаад эхээс төрсөн биеэрээ тагтан дээр салхилсан байж болох юм. Гэвч уг явдал өглөө эрт болсон учир аливаа өөр таамгийг үгүйсгэж байгаа гэнэ дээ хөөрхий.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.