ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шейк Испанийн Реал Мадрид багийн хагас хамгаалагч Кристиан Роналду нарын талаар дэлхий ертөнц шуугидаг. Тохирсон сайхан хос гэж ам нэгтэйгээр магтаж тэд ч үүнд нь хариу болгон цахим ертөнцөөр зургаа нийтэлж орхидог. Ирина Шейк сүүлд нэгэн хэвлэлд "Би найз залуудаа маш тачаангуй харагддаг ч Роналду надаас гайхалтай шүү дээ. Нууцаар ч гэсэн харахгүй байхын аргагүй" гэжээ.
Үүнийх нь хариуд Роналду "Иринагийн хувьд одоо олон сая долларын гэрээ чухал биш харин сагсайтал цэцэглэсэн мөрөөдлүүд нь байгаа. Тэр минь нам гүм гэр бүлийн аз жаргалыг илүүд үздэг. Түүний бүх зүйлс нь эерэг бөгөөд гоо сайхны төгс зохицол" гэсэн байна. Ирина Шейкийн Оросын "Today" сэтгүүлд авуулсан зургаас хүргэе.
Х.Эрдэнэсолонго