Нелли Корда эмэгтэйчүүдийн PGA аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Америкийн Атланта хотод эмэгтэйчүүдийн PGA АШТ явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд өдгөө 22 настай Нелли Корда түрүүлж анхны томоохон тэмцээний түрүүгээ хүртлээ.

Америк гольфчин Нелли Корда Атланта хотод болсон эмэгтэйчүүдийн PGA аварга шалгаруулах тэмцээнд гурван цохилтоор илүүрхэж карьерынхаа анхны томоохон тэмцээнд түрүүлсэн байна.

Өдгөө 22 настай бүсгүйн хувьд сүүлийн өдөр тэргүүлэгчдийн эгнээнд нутаг нэгт Лизетт Саластай хамт бичигдэж байсан юм. Гэхдээ эцсийн мөчид Корда Саласыг гүйцэж түрүүлсэн байна. Корда хэлэхдээ "Би маш их шаргуу хөдөлмөрлөж, эцэст нь томоохон аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг хичээсэн. Надад хэлэх ч үг алга” хэмээн гэжээ.

Тэрээр тэмцээнийг 19 оноотой дуусгаж түрүүлсэн бол Салас 16 оноотой тэмцээнээ дуусгажээ. Энэ ялалт нь Корда-г дэлхийн чансааны номер нэг болгожээ. Кордагийн эгч Жессика Ирландын Леона Магуайр зэрэг тоглогчдийн хамт дөрөвдүгээр байранд 15 оноотой тэнцлээ.

Корда анхны томоохон аварга цолоо Meijer Classic-т замналдаа тав дахь удаагаа түрүүлснээс хойш долоо хоногийн дараа авсан байна. Тэрээр "Би өнгөрсөн долоо хоногт гайхалтай долоо хоногийг өнгөрөөж, тэр эрч хүчээ энэ долоо хоногт мөн авчирсан. Энэ бол миний 14 настайгаасаа хойш хөдөлмөрлөсний үр дүн. Би анхны тэмцээнд оролцож байхдаа томоохон тэмцээний аварга болохыг хүсч, үүнийг хийхийг зорьж байлаа. Энэ үнэхээр онцгой зүйл. Лизетт үнэхээр сайн тоглосон.” хэмээн хэлжээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.