
Норвегит нүүдэлчдийн ахуй соёл байдаг гэж үү?
Үнэндээ бол байдаг юм байна. Норвегиуд яг л бидний адил хонины толгой чанаж, ногоо цагаагаар амталж идэх дуртай байдаг аж. Чанасан толгойг Норвегиуд–"Smalahove" гэдэг бөгөөд гэрт зочлон ирсэн хамгийн хүндтэй хүн, өндөр настанд өгдөгөөр барахгүй мөн бидний адил хуйх, тархийг нь амтархан иддэг гэнэ.
Манайд жуулчлалаар ирсэн гадныхан чансан толгой хараад гайхаад байдаг бол Норвегиуд харин эсрэгээрээ Smalahove толгойг голчлон чанасан төмс дагуулж идддэг нь биднээс огтын ялгаагүй мэт санагдана.
Ингээд Монгол маягаар чанасан толгой доорхи зураг дээр ямар байгаа бол, Норвегийн Smalahove мөн доорхи зурган дээрээс онцын ялгаагүй харагдаж байгаа байх гэж бодож байна.
Харин та бүхэн өөрсдөө ялгааг нь олж харна бизээ. Нөгөө хоёр ижилхэн гэмээр харагдах зурагнаас "Арван ялгааг ол" гэдэг шиг.
Нүүдэлчин Кыргызүүд мөн бидний адил малынхаа толгой, шийрийг чанаж зоог болгох дуртай. Тэдний өвөрмөц "Иссык Кулийн баш" хэмээх өвөрмөц сонирхолтой хоол хэрхэн бэлтгэдгийг сонирхоё!

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505