Ямбалаад ажлаасаа халагдав

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Бээжин (AFP) - Хятадын Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын Коммунист намын хорооны нэгэн залуу дарга арьсан гутлаа норгохгүйн тулд 60 эргэм насны хүнд үүрүүлэн хөлөө өргөн ус гаталж буй энэ зураг тарснаар ажлаасаа халагджээ. Харин түүүнийг үүрч яваа хүн нь түүний доод тушаалын ажилтан бөгөөд даргыгаа үүрч явахдаа гар цүнхийг нь бас давхар барьсан байжээ. 

Ингэснээр тэр Хятадад үе үе болдог үерийн улмаас хохирол амссан бүс нутгуудад байдалтай нь танилцахаар ирээд байхдаа доод албан тушаалын хүнээр үүрүүлэн явсан зураг нь олонд дэлгэгдэж ажлаасаа халагдсан хоёрдахь Хятадын коммунист намын гишүүн болж байгаа юм.

Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар энэ хэрэг явдал Хятадын төв хэсэгт орших Jiangxi мужид болсон үерийн улмаас голд эрсэдсэн гурван хүүхдийг эрж хайж ажиллагааны үеэр болсон аж. Шагайгаар татсан усан дундуур туучих үеэр бага тушаалын албан хаагч Wang хэмээх даргыгаа үүрч явья гэж санал гаргасан гэнэ. 

Энэ зураг олон хүний дургүйцлийг хүргэж, үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд бараг галзуурах дөхжээ. "Бид үр хүүхдээ яаж аврах вэ, олох вэ гэж зовж шаналж байхад түүний гутал тэдний амьнаас үнэтэй гэж үү?", "Тэр бидний хүүхдийн төлөө биш өмссөн гутландаа илүү санаа зовж байсан" гэх зэргээр бухимдацгаажээ. 

Хятадын Коммунист нам интернет болон олон нийтийн сүлжээг чанд хянадаг ч гэсэн үе үе ийнхүү сиймхий ашиглан удирдлагуудын болчимгүй үйлдлийг дэлгэдэг. Нэгэнт олон нийтэд хүрсэн бол Хятадын Коммунист нам ард түмнийхээ талд зогсож байгаагаа харуулж алдаа гаргасан ажилтандаа арга хэмжээ авдаг нь хууль.

Ийнхүү ямбалсан даргыг Коммунист намын нэр хүндийг унагаж, төрийн албан хаагчийн ёс зүйд харшилсан хэмээн үзээд ажлаас нь чөлөөлсөн байна. “Би даргыгаа хүндэтгэж өөрөө үүрье гэсэн юм” хэмээн доод тушаалын ажилтан мэдүүлэг өгсөн ч түүнийг нь авч хэлэлцээгүй байна.

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.