Серена Уильямс Токиогийн зуны олимпийн наадамд оролцохгүй

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Токио-2020 зуны олимпийн наадмын талбайн теннисний төрөл ирэх сарын 24-ны өдөр эхлэх хуваарьтай байна. Тэгвэл олимпийн наадмын аварга Серена Уильямс Токио-гийн зуны олимпийн наадамд оролцохгүй хэмээн мэдэгджээ.

Их дуулга тэмцээний 23 удаагийн аварга Серена Уильямс 2020 оны Токиогийн Олимпийн наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Уильямс 2021 оны Уимблдоны аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө сэтгүүлчдэд ярихдаа “ Би үнэндээ олимпийн наадмын жагсаалтад ороогүй. Миний мэдэх зүйл биш.” хэмээн хэлжээ.

Тэрбээр нэг жилээр хойшлогдсон олимпийн наадамд оролцохоос татгалзах болсон шалтгаанаа олон нийтэд хэлээгүй байна. Серена "Намайг олимпийн наадмын талаарх шийдвэрийг гаргахад олон шалтгаан байгаа. Би үнэхээр хүсэхгүй байна. Өнөөдөр би тэнд очмооргүй байна. Магадгүй өөр өдөр. Уучлаарай. Урьд нь энэ зүйл миний хувьд гайхалтай байсан. Гэхдээ би энэ талаар урьд нь үнэхээр бодож үзээгүй байсан. Тиймээс би энэ тухай бодолгүй цааш явна.” гэжээ.

Токио-2020 зуны олимпийн наадамд ирэх сарын 23-ны өдөр эхлэх хуваарьтай байгаа билээ.

Түүний хувьд хамгийн анх 2000 онд Сиднейн олимпод оролцож олимпийн наадмын дөрвөн алтан медаль хүртжээ. 2000 онд Сиднейд хосын төрөлд алт, Лондон 2012 зуны олимпод ганцаарчилсан болон эмэгтэйчүүдийн хосын төрөлд алт, Бээжин-2008 зуны олимпод хосын төрөлд өөр нэг алтан медаль хүртсэн байна.

Уимболдоны аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх бөгөөд Серена Беларусийн Алиаксандра Сасновичтой эхний тойрогт таарчээ. Тэрээр энэ тэмцээнд түрүүлбэл их дуулга тэмцээний Маргарет Коуртын 24 удаа түрүүлсэн дээд амжилттай зэрэгцэж Уимблдоны аваргаар найм дахь удаагаа тодорно.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.