
Ган Дөрөө
Arstechnica.com сайт Монголчуудын байлдан дагуулалтын хамгийн гол нууц нээлт нь дөрөө байсан юм байна гэсэн нийтлэл гаргажээ.
Козакууд, Готууд, Хүннүчүүд ширэн дөрөө хэрэглэдэг байсан ба Дундад зууны үеийн хөлөг баатруудын ч бас хамгийн гол хэрэгсэл нь дөрөө байсан хэмээжээ. Гэхдээ Монголчуудын дөрөө бол харин тэс өөр байсан байна.
Тэд төмөр дөрөө хэрэглэдэг байсан нь холын замд морьтой явах, хүч гарган цавчих, харвах, жадлах мөн харвалдан тулалдахдаа илүү ончтой байх боломжийг бүрдүүлдэг байсан хэмээжээ.
Монголчууд дайсан луугаа цөөн цэргээр галзуурсан мэт дүүлэн ороод хэсэг тулалдаад эргэн зугтана, дайснууд нь элдэж байх үед Монгол цэргүүд морины давхиан дунд эргэн харж дайснаа маш мэргэнээр харвадаг байсан.
Энэ тактикийг одоо бүгд мэддэг боловч яагаад Монголчууд л энэ тактикийг хэрэглэж чаддаг байсан нууц нь Ган дөрөө байжээ.
Эх сурвалж: аrstechnica.com
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.