"Чингис хаан" Гранпри тэмцээнд 40 орны 350 жүдоч оролцоно

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын эхний 7 хоногт жүдо бөхийн "Чингис хаан гранпри" тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг. Тус тэмцээнд одоогийн байдлаар 40 орны 350 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тус тэмцээн маргааш эхлэн энэ сарын 6-д дуусна.

Тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ давуу эрхээр нэг жинд 4 буюу нийт 54 тамирчин хүч үзэх юм байна. Тэмцээнд ОХУ, Япон, Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонгконг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Канад, Польш, Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцар, Украйн, Турк, Бразил,  Португаль, БНХАУ, Казакстан,Чех, Польш, Бразил зэрэг орнуудаас тэмцээнд оролцох аж. 

Ийнхүү Дэлхийн олимпийн эрхийн цуврал тэмцээн үргэлжилсээр "Чингис хаан Гранпри" тэмцээний дараа буюу энэ сарын 12, 13-нд ОХУ-ын Тумин хотноо мөн Гранпри тэмцээн болно.

Эдгээр Гранпри тэмцээнүүдийн хамгийн өндөр оноо нь 300 болох юм байна. Тодруулбал, Гранпри тэмцээний түрүүлсэн тамирчин 300 оноо авч, мөнгөн медаль авсан тамирчин 180, хүрэл 120, 5-р байранд орсон тамирчин 40 оноо өгдөг Олимпийн өндөр оноо шаарддаг тэмцээнүүдийн нэг юм байна. 

Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс спорт сонирхогчдыг Монголын баг тамирчдаа хөгжөөн дэмжихийг уриалж байсан юм.

 

Х.Эрдэнэсолонго

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.