
ТОКИО ОЛИМП 2020 МЕДАЛЬ. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.
Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм.
Ойролцоогоор 80 тонн хаягдал хуучин гар утас, дэлгэцтэй гэрэл зургийн болон видео камер, бусад цахилгаан хэрэгсэл зэргийг хоёр жилийн хугацаанд ард иргэдээс цуглуулсан бөгөөд эдгээрээс олимпын медаль хийхэд зориулж 40 кг алт, 4,9 тонн мөнгө, 2,9 тонн хүрэл гаргаж авснаар Токио 2020 олимпын медалиудыг бүтээжээ.
Дэлэгийн Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.