Өвчнөөр хүүгээ алдсан эцгийн өчил

Twitter Print
2020 оны 01-р сар 18-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Английн иргэн Ричард Фрингл хүүгээ тархины цусан хангамжийн дутагдал өвчнөөр алдсан эцэг юм. Хүүгээ алдсаны дараа уй гунигаа ийнхүү бичиж үлдээжээ.

-Хичнээн хайр байвч хэнийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй байх мэт санагдав.

-Хүүгийнхээ өрөөгөөр хааяа шагайн харахад тэнд намайг хүлээн байдаг дүр зургийг хармаар байвч одоо зөвхөн мөрөөдөлд үлдсэнийг ойлгов.

-Хүүтэй авахуулсан зургууд тэр цагийн инээд хөөрийг шингээн үлджээ.

-Үнэтэй тоглоомуудаас илүү хамтдаа усанд сэлсэн, зусланд хамт тоглосон, дэлгүүр хамтдаа явж байсан бүхэн их байсанд талархаж байна.

-Хамтдаа сурч байсан дуугаа одоо ч сонсож, түүнээс хүүгээ хэрхэн дуулж байсныг хардаг болов.

-Оройн хоол идэхээр ширээнд суухад хүү минь дуртай хоолоо ихэд баясгалантай иддэгт би бас баярладаг байж дээ.

-Хүүгээ үнсээгүй гараагүйдээ одоо ямагт баярлана. Магад сүүлчийх гэж боддоггүй ч үнсэлтээр их хайр очдог байж гэдгийг ойлгосон.

-Амьдрал их богино юм байна. Хайраа өгөх бүхэндээ харамгүй өгөх ёстойг ухаарч үлдлээ.

-Өчүүхэн үйл явдлуудыг ч амьдралынхаа нэгэн хэсэг болгон үлдээж сурах хэрэгтэйг ойлгож... Дараа нь өнгөрөн оддог бүхнээс түүнийг олж унших ёстой юм байна гэдгийг ухаарсан.

-Байсан бүхэн байхгүй болох хорвоогоос надад бүхнийг ухааруулах нэгэн хүч болон ирдэг нь үр хүүхэд минь юм байна гэдгийг би сайтар ухаарлаа. Өнгөрсөнөөс юуг ч бүү март ... хэмээн энэ аав өөрийн фэйсбүүк хуудаснаа бичин үлдээжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.