ЭТТ ХК хувьцаа эзэмшигчдэдээ 96,489 төгрөгийн ногдол ашиг хуваариллаа

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 12:53 цагт
Мэдээний зураг,

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өгч байна. 

Ингэснээр нэгж хувьцаанд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг ногдож байна. Энэ шийдвэрийг ЭТТ-н ТУЗ-өөс гаргасан аж.

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигмдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой. Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЭТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа.

Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм. Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас, "Эрдэнэс-Тавантолгой" аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл Даваа гараг бүрийн 13:00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.

Цаашид нэгж хувьцаанд ногдох мөнгөний хэмжээ нэмэгдэх бөгөөд тавдугаар сараас эхлэх 2020 ондоо багтаан ногдол ашгийг хуваарилахаар төлөвлөжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.