“Кармен” дуурийг удирдаач Ж.Бүрэнбэх найруулна

Twitter Print
2013 оны 11-р сар 11-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Дуурь бүжгийн эрдмийн театр ерөнхий найруулагчгүй болоод гурван сар болжээ. Энэ хугацаанд театрын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинэ уран бүтээл толилуулах бүртээ найруулагч сонгон шалгаруулж байхаар шийдсэн гэнэ.

51 дэх улирлын тоглолтод өнгө нэмэх нэгэн бүтээл нь шинэчлэн найруулсан “Кармен” билээ. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлтэй энэ дуурийн цомнолыг Проспер Меримегийн зохиолоос сэдэвлэн А.Мельяк, Л.Галеви нар бичиж, Ж.Бизе хөгжмийг нь зохиосон аж.

1987 онд Парис хотноо анх үзэгчдийн хүртээл болсон энэ дуурийг монголчууд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд анх үзсэн түүхтэй. Энэ удаа Ж.Бизегийн “Кармен” дуурийг франц хэлээр дуулж, харилцан яриатай хэлбэрээр шинэчлэн тоглохоор болсон бөгөөд ерөнхий найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа гэнэ.  Удирдаач Ж.Бүрэнбэхийн найруулсан бүтээл арванхоёрдугаар сарын
 14-15-нд тоглогдож, үзэгчдийн мэлмийг баясгах нь ээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.