Наранд түлэгдсэн арьсаа яах вэ?

Twitter Print
2017 оны 08-р сар 10-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Нарны тос түрхэлгүй байсны улмаас арьс түлэгдэж, хуурч, хорсдог. Тэгвэл үүнийг шийдэх хэдэн аргыг хүргэж байна. 

Хөргө

Хэрэв арьс чинь гуужаад эхэлсэн бол энэ арга илүү үр дүнтэй. Юуны өмнө хүйтэн усанд ороод үзээрэй. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Хуурай болон эмзэг арьстай хүмүүс уг аргыг туршихад онцлогт нь илүү тохирно.

Загатнааг нь зогсоох

Наранд түлэгдсэнээс болж ихээр загатнадаг. Тэгвэл доорхи жижигхэн зөвлөмжийг дагаад хийгээрэй. Мөс хөлдөөж загатнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаад үзээрэй. Загатнах нь хавьгүй дээр болсон байна.

Арьсаа чийгшүүл

Усанд орсоны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хуулрах процессийг сааруулдаг. Эсвэл тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглээд үзээрэй. 

Ус уу

Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч гэсэн уух хэрэгтэй. Өдөрт 8-10 аяга ус уух нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд жирийн тоо гэж хэлж болно. Ус уугаарай бүсгүй минь.

Арьсыг бүү хуул

Хуулалгүй хайч аваад сөрсөн хэсгийг авахад болно. Зөвхөн үхсэн, гуужсан арьсыг авна гэдгийг бүү мартаарай. Арьсаа түлэхээс өмнө нарны тосыг түрхэж болно. Мөн наранд хэт арьсаа түлэхээс зайлсхийх хэрэгтэй. Нарнаас амин дэм авах нь чухал ч хэтрүүлвэл аюултай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.