
Та хэдэн цагаас өглөөний цайгаа уудаг вэ?
- Өглөөд юу иддэг вэ?
Хоол боловсруулах эрхтнүүд хоногийн цагуудад янз бүрийн хурдтай ажилладаг. Хоногийн 06-18 цагийн хооронд ходоод гэдэс эрчимтэй ажилладаг бол үлдсэн 12 цагт нь бид сэрүүн байна уу гэдгээс үл хамаараад амарч эхэлдэг.
Иймд та өглөөний цайгаа тогтмол цагт, чанартай ууж хэвшвэл ходоодны гэдэсний өвчлөл үүсэхээс сэргийлэх боломжтой.
Өглөө юу идэх тохиромжгүй вэ?
- Өглөө өлөн дээрээ кофе ууж болохгүй. Олон өдөр давтагдах тохиолдолд ходоод үрэвсэнэ. Өглөөд кофе уугаад сурсан бол өмнө нь заавал юм идээрэй.
- Өглөөд тараг ууж болохгүй. Тарганд агуулагдах ашигтай бактериуд ходоодны хүчилд устдаг.
- Цитрус жимс өглөө идэхгүй. Босонгуутаа жимс идэхэд гэдэс дүүрч, ходоодны салстыг цочроож, цээж хорсгоно. Ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, цөс зогсонгишил үүсгэнэ.
- Хиам, зайдас, нарийн боовноос татгалзаарай. Өлөн дээрээ эдгээр хүнсийг хэрэглэхэд гэдэс дүүрүүлнэ. Ходоод өглөөд янз бүрийн нөөшлөгч бүхий химийн бодисын дайралтыг давж гарахад хүндрэлтэй байдаг.
-Амттан, шоколад идэж болохгүй. Өглөөд эдгээрийг хэрэглэхэд нойр булчирхайд хүнд ачаалал болно. Цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөнө.
- Хоолны өмнө хүйтэн ус ууж болохгүй. Хоолны өмнө ус ууж болно, гэхдээ ямар ч тохиолдолд хүйтэн ус ууж болохгүй. Энэ нь ходоодны салстыг агшааж, хоолны шингэцийг удаашруулна.
Өглөөний цайнд юу хэрэглэх вэ?
- Чанасан өндөг
- Будаатай каш (гурвалжин будаа, шар будаа, улаан будаа, овьёос гэх мэт. Дээр нь бага зэрэг сүү, шар тос, цөцгийн тос хийнэ. Гэхдээ будааг маш сайн цэвэрлэж, дэвтээнэ.)
- Тунгалаг шөл
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.