Уур, уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Twitter Print
2020 оны 07-р сар 08-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Хэрэв таны хүүхэд:

2-3 настай бол 7 ХОНОГТ ~9~ удаа

3-4 настай бол ~6~ удаа

4-5 настай бол ~5~ удаа

5-6 настай бол 4 удаа дунджаар аашилж уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. 4 хүртэлх насанд уур бухимдлаа таньж, хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Ийнхүү шууд илэрхийлэх нь ч зөв.

Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашид сэтгэл хөдлөлөө таних, хянах, удирдах үйлд нь шууд нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах их байвал:

  • Уурласан үед нь гар хүрч, өмнөөс нь та уурлаж бухимдалгүй хүлээцтэй байж түүнийг тайвшруулах хэрэгтэй. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та "Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь хүүгээ тэврэхэд бэлэн шүү" г.мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.

  • Орчин нь солигдох, шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав ээж г.м)

  • Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой мэт хэрнээ цочмог ууртай болдог байна)

  • Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх)

  • Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м заавал хөдөө, хол байх албагүй)

ууртай хүүхэд-н зурган илэрц

  • Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань давтаад байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байгаагийн тэмдэг гэж анхаарах хэрэгтэй)

  • Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох (Ямар хувцас өмсөх вэ гэхээс илүүтэйгээр өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м илүү тодорхой сонголт өгөх)

  • Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)

  • Ухаалаг утас түүнтэй адилтгах цахим хэрэгслийн хэрэглээг насанд нь тохируулах. Жич: 2 хүртэлх насанд огт үзүүлэхгүй, 3-4 настай бол өдөрт дунджаар 30', 5-6 настай бол 45' гэх мэт тодорхой хэм хэмжээнд үзнэ. Хэтэрвэл цахилгаан соронзон долгионы нөлөөллөөр тархины эсүүд гэмтэж аав ээжийн удамшлаас хамааралгүйгээр огцом түргэн ууртай болно гэдгийг маш сайн анхаарна уу.

  • Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)

Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү.

Г. Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.