
Хялгасан хорхойтох өвчний үүсгэгч нь Enterobius vermicularis хэмээх шимэгч хорхой юм. 6-12 насны хүүхдүүд хамгийн их өвчилдөг.
Хялгасан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварлана. Гэдэсний хөндийд өндөгнөөс авгалдай гарч, өсөж бие гүйцсэн хорхой болоод, хошногоор гарч өндгөө гаргаж үрждэг. Халдвар авснаас хойш хорхой өндөглөх хүртэл дунджаар 30-50 хоног байдаг. Энэ хугацаа болоход эм хорхой бүдүүн гэдэснээс доош нүүж, хошногын амсраар гарч явах зуураа ойр орчимд өндгөө гаргана. Эдгээр өндөгнүүд бохир гар, хоол хүнсээр дамжин дахин залгигдаж халдварлана.
Шинж тэмдэг:
Цагаан хорхой нь хошногоны амсар дээр өндөглөх үед хошногоны амсар загатнах зовиур илэрнэ.
Бусад үед хошного загатнах зовиур илэрэхгүй
Хүүхэд их тайван бус, нойрондоо муу
Амархан ядарч, сульдах
Хоолонд дургүй болох
Цагаан хорхой өндөглөж байгаа үед хүүхдийн бэлэг эрхтэн орчим улайж, үрэвсэх
Цагаан хорхойн гэдсэнд байх хугацаандаа хортой бодис ялгаруулж, хүүхдийг хордлогонд оруулдаг, Үүнээс болж хүүхдийн тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд удааширч, сурах чадвар эрс мууддаг
Цагаан хорхойн шинжилгээ
Энэ шинжилгээ _нь 3-4 удаа 7 хоногийн зайтай өгч байж, цагаан хорхой байгаа эсэхийг бүрэн оношлох боломжтой. Ганц удаа өгөөд цагаан хорхой байхгүй гэсэн шинжилгээний хариуд итгэж болохгүй. Учир цагаан хорхой өндөглөөгүй үед цагаан хорхой гэдсэнд байгаа учир хошногоны амсараас юу ч илрэхгүй. Иймээс 2-4 удаа өгдөг шүү
Эмчилгээ
1. Цагаан хорхойн эмийг жин, насанд тохируулан уулгана. 14 хоногийн зайтай уух хэрэгтэй.
2. Цагаан хорхойн эмчилгээг гэр бүлээрээ хийнэ. Насанд хүрсэн хүмүүс цагаан хорхой байж, шинж тэмдэг бүдэг байдаг тул бүгдээрээ эмийг хамтдаа ууж, эмчилгээг хийнэ.
3. Эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина. Бүх хувцас, хэрэглэл, гэрийг бүгдийг цэвэрлэж, индүүднэ. Энэ дэглэмийг 1-2 сар заавал баримтална. Гарын ариун цэвэр бас чухал. Тэгэж байж гэрт байгаа бүх цагаан хорхойн өндгийг устгаж, дахин халдвар авахаас сэргийлнэ.
4. Хүүхэд маш их хордлогонд орсон байдаг тул 14 төрлийн аминдэм, эрдэс агуулсан хүүхдийн витамин 3-6 сар уулгана. Ингэснээр хүүхдийн хордлого тайлагдаж, аминдэм, эрдсээ нөхөн, хүүхдийн тархи мэдрэл болон бусад эрхтэн тогтолцооны өсөлт хөгжилт хэвийн болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(66.181.161.53) 2023-08-22 20:50Тараглаад байх юм
Хариулах
zochin
(103.161.242.69) 2023-06-21 05:20dooshoo ym garaad baih ni tsagaan horhoitoi holbootoi yu
Хариулах
Зочин
(64.119.20.9) 2023-04-05 23:29Гэрийн нөхцөлд эмчлэх арга байна уу хэлж тус болооч
Хариулах
зочин
(66.181.160.92) 2022-12-23 21:06гэрийн нөхцөлд эмчлэх арга байна уу зөвлөгөө өгөөч эмчид хандаад эм зөндөө уусан зүгээр болохгүй юм
Хариулах
Зочин
(66.181.161.25) 2022-10-16 17:27Ymr em uuwl zugeervee
Хариулах
зочин
(103.57.92.244) 2022-03-14 23:28гэрийн арга бну
Хариулах
Зочин
(202.55.188.98) 2022-03-08 14:29Ямар эм уувал зүгээр бэ?
Хариулах
Зочин
(66.181.161.17) 2021-12-30 01:00Zaa bayrlaa
Хариулах