Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ЭМД-аас хэдэн төгрөг төлөгдөх вэ

Twitter Print
2022 оны 04-р сар 05-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолын Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд 570 оношны бүлэг хамаарах бөгөөд 224 оношны бүлэгт даатгуулагч иргэн ямар нэгэн хамтын төлбөр төлөлгүй хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ авах буюу нийт зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах зохицуулалтыг хийсэн байна.

Тухайлбал, иргэдийн дунд зонхилон тохиолддог тархины цус харвалт /I60/-ын мэс заслын тусламж, үйлчилгээний нийт зардал 48,915,000 төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас уг зардлыг бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.

Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношнуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын бүрэн хариуцахаар тус тогтоолд тусгасан.

Харин даатгуулагч хамтын төлбөр төлөх үлдсэн оношнуудад ЭМД-ын сангаас 212,500 төгрөгөөс 90,330,000 төгрөг хүртэлх зардлын төлбөрийг хариуцан даатгуулагч иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалан ажиллаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.