Хоёр Солонгосын дайсагнал хэнд ашигтай вэ?

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Олон мянган жилийн түүхтэй гэж яригддаг Хангүг үндэстэн 20-р зууны эхээр хуваагдах хувь тавилантайгаа мэдээгүй байсан биз ээ. Улс гүрэн байгуулсан цагаасаа хөрш зэргэлдээх олон эзэнт гүрнүүддээ дарлуулж байсан гуулин улс арай гэж нэг муу юм дэлхийн II дайны дараагаар тусгаар тогтнолоо олж эх орноо өөрөө өөрсдийнхөө гараар жолоодох алтан боломж олдсон боловч даанч нэгдсэн улс байгуулах хувь тавилан байсангүй.

Сүүлийн дайны энэ төгсгөлд дэлхийн дээр капитализм тогтох уу, эсвэл коммунизм тогтох уу гэдэг асуудал тавигдаж эхэлсэн билээ. Яг энэ үед Зөвлөлт холбоот улс цэрэг арми, эдийн засгийн хүчээ хүн ам ихтэй Ази тив рүү бүхэлд нь хандуулж байв. Алс дорнод, хятад, зүүн өмнөд азийн орнууд, солонгос зэрэг орнуудтай хамтрах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ази тив тэр чигээрээ улаан хувьсгалч болохоос айсан өрнөдийн капиталистууд энэ үйл явдлыг зүгээр хараад суусангүй.

Бид ч гэсэн Ази тивд нэр нөлөө үзэл баримтлалаа тогтооно гэдэг үндсэн дээрээс зүүн өмнөд Ази болон Япон, Солонгос зэрэг орнуудтай Америк болон хөрөнгөтнүүд гэж нэрлэгдэж байсан улсууд хамтран ажиллах эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэрийн доор цэргийн хүчээ Зөвлөлт Холбоот Улс руу чиглүүлэн, тойруулан байршуулсан билээ. Саяхан хүртэл Японы арлууд дээр байрлуулсан цэргийн баазуудаа арай гэж нэг юм татаж авсныг мэдэх байх. Евроазийн газар нутаг дээр улаан хувьсгалчид хүчтэй байсан бөгөөд үүний эсрэг хийх нэг алхам нь ядарсан Солонгосын хойгийг эзлэх явдал байлаа. 

Тиймээс ч тухайн үеийн дэлхий дахины улс төрийн бодлогын улмаас Солонгосын хойг хүйтэн дайны золиос нь болсон юм. Хүйтэн дайны үед ЗХУ болон АНУ өөр хоорондоо дайсагнаж байсан боловч хоёулаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд учир дайн хийвэл асар их гарз хохиролд хүрч дэлхийн ертөнцийг эрс өөрчлөх дайн хийх байсан учир шууд нүүр тулсангүй, харин гуравдагч этгээдийг ашиглан хэн нь хүчтэй вэ гэдгээ харуулах үзүүлэн тоглолт байлаа. Энэ дайнаас олсон ашиг гэж юу ч үгүй зөвхөн хар дурсамж л үлджээ. Дайнд нийтдээ хоёр талын 2,051,000 хүн амь үрэгдэж, шархдаж, бууж өгч, сураггүй алга болжээ.

Манай улс ч мөн адил дайнд шууд бус замаар холбоотон болох Умард Солонгост тусласан бөгөөд эд материалын тусламж үзүүлээд зогсохгүй дайнд өнчирсөн хүүхдүүдийг авчран өсгөн хүмүүжүүлж байсан билээ.

Дайныг өнөөдөр хэн дэмжиж байна вэ? Өдөр ирэх тусам хөгжил дэвшил хүч чадлаа мэдэрч байгаа бүхий л түүхийнхээ явцад хойд нутгийн талын нүүдэлчин овог аймгуудад дарлагдаж ирсэн улсуудын дийлэнх болсон Хань үндэстнээс бүрдсэн Хятадад л ашигтай байж магадгүй юм. Яагаад гэвэл Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжин дайн хийхэд бэлэн байгаа нь олон талаар илт болсон. Америкийн нэгдсэн улстай ч гэсэн эдийн засгийн дайн хийж байгаа. Хоёр сая гаруй цэргийн армитай энэ гүрэн хүч чадлаа ямар нэгэн байдлаар дайн хийж хүчтэйгээ бусдад мэдрүүлэх хүсэлтэй байж магадгүй. Иймээс ил далд ямарваа нэгэн байдлаар Умард Солонгосыг дэмжих бүрэн үндэстэй юм. Хоёрдугаарт Хятад улс Умард Солонгост зэр зэвсэгийн тусламж өгч хариуд нь Умард Солонгосын гадагшаа гаргадаг мөнгө болоод эд материалыг нь саах зорилготой. Ер нь дайн болоход бусад орнууд зэр зэвсэг нийлүүлж түүгээрээ баяждаг түүх бий. Үүний тод жишээ бол хоёр Солонгосыг дайтахад Япон улс Өмнөд Солонгост зэвсэг нийлүүлэн асар их хэмжээний ашиг олж байсан явдал юм. Үүний нэгэн адилаар хятад ч өөрсдийн хийдэг чанаргүй нэг удаагийнхаа зэр зэвсгээ Умардд Солонгост нийлүүлэх сонирхол байж болох талтай юм.

Харин одоо хэрвээ дайн болох юм бол бидэнд ашигтай юу гэдэг асуудал урган гарч ирж байна? Муу эр дайнд хөөрнө гэгчээр манай зарим элэг нэгт ах дүүс маань “дайн болоод нэг мөр энэ асуудлаа шийдээсэй” гэж бодож байгаа бол энэ нь буруу бодол юм. Учир юу вэ гэвээс манай эх орон ардчилсан зам мөрд орсноор хэн дуртай гадагшаа гарч явж ажил хөдөлмөр эрхэлдэг болсны ашгаар одоо Өмнөд Солонгост 40 мянга гаруй элэг нэгт ахан дүүс маань Монголд ар гэрээ тэжээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөж байгаа билээ. Хэрвээ дайн боллоо гэж үзэхэд манай улс руу сар бүр цувдаг хэдэн сая доллар ирэхгүй болно. Мөн тэнд байгаа Монголчууд эх орондоо ирж чадахгүй, мөн Солонгост ажиллаж хөдөлмөрлөж байгаа нэг хүний ард 4-8 хүн нойр хоолгүй санаа нь зовж сэтгэлийн шаналалыг амсана.

Монголчууд эх орондоо ирлээ гэж үзэхэд юм сурч хийж бүтээдэг дээрээ  хамаг залуу насаа боолын хөдөлмөр хийж амиа зогоож байсан хүмүүс гэртээ ирээд ажил олдохгүй, олдсон ч Солонгост авч байсан цалинтайгаа харьцуулаад сэтгэл санаагаар унана, зарим нэг нь архинд орчих ч өндөр магадлалтай. Үүнээс шалтгаалж дэлхийн эдийн засгийн нийгмийн харилцаанд томоохон асуудлууд үүсч болох юм. Жишээ нь л гэхэд нефьтийн үнэ өсөх магадлалтай. Цэрэг дайны үйл ажиллагаанд хүнд хөнгөн бүхий л техник төхөөрөмж ашигладаг учраас тэр шүү дээ.

Нөгөө талаас манайд нефьт нийлүүлдэг ганц ОХУ-д дайнаас шалтгаалан нефьтийн үнэ өсөх магадлал өндөр. Яагаад гэвэл Умард Солонгос, Хятадаас гадна мэдээжийн хэрэг Оросоос авч таарна. Иймээс л нефьтийн үнэ өснө гээд байгаа юм шүү дээ. Хэрвээ өсчихвөл үүнээс шалтгаалж манай ард иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өснө, амжиргааны зарим нэг бараа бүтээгдэхүүн ховордоно. Иймээс бидэнд хоёр Солонгосын дайн ямарч ашиг тусаа өгөхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ алдагдалтай, амьдралд халгаатай байх болно. Тиймээс дайн битгий болоосой гээд л залбираад байж байхаас өөр арга бидэнд алга даа.

 

Д. Гантөмөр БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • монголмаа

      (112.72.13.135) 2015-05-14 15:29
      • 0
      • 1

      дайн нь хурдан болоосой..солонгост байгаа залуучууд одоо гэртээ ирэх цаг нь болсоон..эх орон чинь эзгүйрээд эмс хүүхнүүд чинь хужаа солонгостой садарлаад дууслаа..хоёр солонгосын дайн хурдан болоосой доо..хэ хэ

      Хариулах

    • өндөр болгох нууц

      (112.72.13.169) 2015-03-12 18:47
      • 0
      • 0

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.15) 2014-07-02 21:03
      • 0
      • 0

      No war

      Хариулах