Хар тамхитай холбоотой хэргүүд хэрхэн шийдэгдэв

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Д.Ганзаяа цагааджээ

Шүүгдэгч М.Лхагвасүрэн, Д.Ганзаяа нар 2013 оны аравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван-Эрдэнэ хүнсний захын урд дельта-9 тетрагидроканнабинол гэдэг бодисын агууламжай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Д.Ганзаяа, М.Лхагвасүрэн нарт энэхүү хэрэгт нь Эрүүгийн хуулийн 192-192.1 зүйл ангиар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд 1 жилийн хорих ял оногдуулж тэнсэн хянан харгалзсан байна. Харин Д.Ганзаяагийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Т.Гочоосүрэн, Ц.Билгүүн нарт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалт руу шилжжээ

Т.Гочоосүрэн, Ц.Билгүүн нар нь бүлэглэн мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авсан, Япон улсын иргэн Хара Цунэакигийн байрлаж байсан өрөөнд тавьж хадгалсан хэрэгт холбогдон шалгагдсан. Тэд мөн Хара Цунэакигийн нэр хүндийг гутаах зорилготой нийтлэл олон нийтэд тараасан. И.Тэргэл нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 111.2 дугаар зүйл ангиар яллан шүүхэд шилжүүлсэн байна. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын 17-нд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, хангалттай нотлогоо байхгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан байна. 

Э.Баасанжаргал, Ж.Батдорж нарын хэрэг мөн л нэмэлт мөрдөн байцаалт руу буцсан байна

Э.Баасанжаргал, Ж.Батдорж нарын хэрэг бас л нэмэлт мөрдөн байцаалт руу буцсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.2 дугаар зүйл ангиар яллаж байгаа аж. Тэд сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан. Ж.Батдорж нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг иргэн н.Очироос худалдаж авсан. Түүнчлэн Тоёота Кроун 84-74 УЭУ улсын дугаартай автомашины төлбөрийн үлдэгдэл 3 сая төгрөгийн төлбөрт тооцон Э.Баасанжаргалд борлуулсан хэрэгт холбогдон шалгагдсан. Анхан шатны шүүх Э.Баасанжаргалд 16 сая 848 мянган төгрөгийн торгох ял, Ж.Батдоржид 5 сар 1 жилийн хорих ял оногдуулсан аж.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хяналтын прокурор Д.Туяана энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр 327 тоот яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан ч зургадугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. 

 

 Х.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.