Украины хүчнийхэн энгийн иргэдийн аминд хүрсэн "амжилттай" ажиллагаа явуулжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Украины зүүн бүсийн нутгуудад гал зогсоох түр гэрээ цуцлагдсаны дараа тус улсын арми тусгай ажиллагаа явуулж амжилтад хүрснээ дэлхий нийтэд зарлалаа. Донбасс мужид байлдааны ажиллагаа сэргээснээс хойш Украины хүчнийхэн "террористуудын эсрэг амжилттай ажиллагаа" явуулсаны дүнд салан тусгаарлагч олон тооны босогчид, энгийн иргэдийг устгасан тухай илтгэлдээ дурьдсан байх аж. Гал түр зогсоох арав хоногийн гэрээ төгсгөл болоход  Украины арми нисэх онгоцоор дэмжүүлсэн танк, хүнд техникээр ширүүн довтолгоо хийсэн байна.

Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр, тэрээр хилийн байцаан өнгөрүүлэх "Должанский" боомтод хяналт тогтоосонд нь цэргийнхэн болоод хилчдэд баяр хүргэжээ. Украины цэргийнхэн тэрчлэн гурван суурин газар чөлөөлж аваад байгаа бөгөөд долдугаар сарын 1-нд өглөө эрт эхлүүлсэн довтолгоо өдөр гэхэд амжилттай өндөрлөсөн гэнэ.

Украины зүүн бүсийн хямралыг одоо дайн тулаанаас зайсхийж энхийн замаар зохицуулах аргагүй болсон нь тодорхой боллоо. Киев дан ганцаар гал зогсоох шийдвэрт хүрч өөрсдийн зоргоор тусгаар улс тунхагласан босогчдод бууж өгч, зэвсэгээ хураалгахыг  уриалсан бол өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн гал зогсоох хугацаа арав хоног үргэлжлээд өчигдөр долдугаар сарын нэгэнд дуусгавар болсон билээ. Гэвч энэ хугацаанд гал зогссох гэрээ хэрэгжээгүй бөгөөд хоёр талаас буудалцсаар байсан учир ерөнхийлөгч Петр Порошенко  зургадугаар сарын 27-ны өдөр гал зогсоох гэрээг дахин гурав хоног сунгасан хэдий ч ямар ч үр дүнгүй оролдлого байсан нь тодорхой боллоо.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (183.177.97.21) 2014-07-02 15:03
      • 0
      • 0

      бандерчүүдийг түүхийн тавцангаас тэр тэнэг боксчины хамт арчих цаг болсон

      Хариулах

    • Зочин

      (202.72.245.42) 2014-07-02 12:10
      • 0
      • 0

      өөрсдийгөө хичээсэн нь дээр

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.140) 2014-07-02 11:28
      • 0
      • 0

      ukrainii banderuud WW2iin ued slavyan garaltai hichneen say hunii amind hurlee de. tednii chaddag ajil ni ard irgediig zalhaan tseerluuleh. tiimees orosuud yu gej yalagdah ve. orosuud gartsaagui yalna.

      Хариулах