Наадмаар эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь

Twitter Print
2020 оны 07-р сар 11-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.

Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.