Чөлөөт агентуудын хувь заяа тодорхойгүй байна

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн зуны солилцоо наймаагаар чөлөөт агент болсон тоглогчдоос Л.Жеймс, Д.Уэйд, К.Энтони, П.Газоль нар анхаарал татаж байна. “Майами Хит” багийн гарааны тав болон зургаа дахь тоглогч нь ямар тулаанд бэлэн байдаг бол сэлгээ нь үнэхээр хангалтгүй байгаа нь энэ улирлын финал харуулсан. Леброн ганцаараа багаа чирч оноо авдаг ч эсрэг баг нь түүнийг хамгаалаад л хожил авдаг.

Мөн Д.Уэйд гэмтлийн улмаас шилдэг тоглолтоо гаргахгүй байгаа нь Э.Споэстраг багтаа шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг анхааруулсан. Энэ зун Д.Уэйд чөлөөт агент болсон тул түүнийг явуулж оронд нь Л.Жеймстэй хослох төвийн тоглогчийг урвуулах нь хамгийн чухал болоод байна. 2006 онд “Майами Хит”-ийн бүрэлдэхүүнд аварга авсан Д.Уэйдийг томоохон багууд аль хэдийн сонирхоод эхэлжээ. “Даллас Маверикс”, “Нью Орленс Хорнетс”, “Лос Анжелес Клипперс” түүнд санал хүргүүлсэн аж. Мөн Л.Жеймсийн хувь заяа ч тодорхойгүй байна. Ирэх улиралд аваргын төлөө тоглох бүрэлдэхүүн “Майами”-д байхгүй учир байдал яаж өрнөхийг “Хаан Жеймс” ажиглана гэдгээ хэлжээ.

“Лос Анжелес Лэйкерс”-ын хамтаар 2009, 2010 онд NBA-ийн аварга авсан П.Газоль нас ахисан тул залуу бүрэлдэхүүнтэй багт очиж туршлагаа хуваалцахаар боллоо. Түүнийг “Мемфис Гризлес”, “Детройт Пистонс”, “Оклахома Сити Тандер” зэрэг багууд сонирхож байгаагаа илэрхийлсэн аж.

Алдарт 2003 оны драфтаар Үндэсний сагсан бөмбөгт орж ирсэн К.Энтони одоог хүртэл аваргын бөгж зүүгээгүй л байна. Энэ зун Ф.Жексон “Нью Йорк Никс”-ийн спортын албаны захирлаар ирсэн болохоор түүнийг багтаа үлдэнэ гэж таамаглаж байгаа ч Мело аваргын төлөө тоглох бүрэлдэхүүн хүсэж байгаа. Түүний энэ хүслийг биелүүлэхийн тулд “Янкууд” бүхий л хүчээ дайчилна гэдгээ хэлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.