Олимп, Дэлхийн медальтнууд Монголд өрсөлдөнө

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо Бөхийн  Холбооны “Чингис хаан” Гран-при тэмцээн энэ сарын 4-нөөс 6-ны хооронд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тус тэмцээний  Зохион Байгуулах Хороо 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогдон ажиллаж байна.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Япон, Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонг Конг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцар, Украйн, Турк, Бразил, БНХАУ, Португаль зэрэг 40 орчим улсын 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг жүдочид хүрэлцэн ирэх аж.

Тухайлбал: 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100 кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90 кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг,  Узбейкстан Улсын тамирчин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв +100 кг, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Ришод Собиров 66 кг, БНСУ-ын тамирчин Дэлхийн хошой  аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун 81 кг, Унгар улсын тамирчин Олимпийн мөнгө, ДАШТ-ний гурван хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол 78 кг, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хүрэл медальт Димитри Петерс -100кг, Чех Улсын тамирчин Дэлхий аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик нар барилдана.

Мөн эх орноо төлөөлж Дэлхийн аварга, ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид оролцоно. Мөн энэ удаагийн Гран-при тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийг Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шилдэг шүүгчид шүүн явуулах юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.