
Amazon компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безосын New Origin компанийн Нью Шепард сансрын хөлгөөр сансарт хийсэн богино хугацааны аялал амжилттай болжээ. Тэрээр дүү Марк Безос, 82 настай Валли Фанк болон 18 настай Оливер Дэмен нарын хамтаар сансарт ниссэн ба Нью Шепард сансрын капсул дэлхийн гадаргуугаас дээш 107 км өндөрт хүрсэн ба дэлхийгээс хөөрснөөсөө хойш 10 минут 10 секундын дараа газарджээ.
Тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компанийн Нью Шепард сансрын хөлөг онгоц нь сансрын аялал жуулчлалд зориулан бүтээгдсэн юм. Ж. Безосын хувьд Blue Origin компанийн сансрын аялал байгаль орчныг хамгаалах зорилго агуулж байгаа аж.
Тэрээр, "Бид бүх хүнд болон агаарыг бохирдуулагч аж үйлдвэрүүдийг сансарт гаргаж, Дэлхийг үзэсгэлэнтэй, сайхан хэвээр нь хадгалж үлдэх хэрэгтэй. Мэдээж үүнд хэдэн 10 жил шаардлагатай ч эхний алхмаа хийж, эхлэлийг нь тавих хэрэгтэй. Том зүйлүүд жижиг алхмуудаас л эхэлдэг.
Уг сансрын жуулчлал нь бидэнд уг зорилгодоо хүрэхэд, туршлага хуримтлуулахад тусална." хэмээн онцолжээ. Нью Шепард сансрын хөлөг Техас мужид байрлах станцаас хөөрсөн ба 2 минутын дараа хөлөг онгоц пуужингаасаа салж, дэлхийн гадаргуугаас дээш 100 км өндөрт хөөрчээ.
Аяллын дараа Blue Origin компани Нью Шепард хөлөг онгоцоор зорчсон анхны жуулчид нь 4 минутын турш хөлөг онгоцон дотроо жингүйдлийг мэдэрч, хөлөг онгоцны том цонхоор эх дэлхийг харж буй бичлэгийг үзүүлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/science-environment
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.