УЕФА-ГИЙН КЛУБЫН ТЭМЦЭЭНҮҮДЭД ЗОЧИН БАГИЙН ДАВУУ ТАЛЫН ДҮРМИЙГ БАЙХГҮЙ БОЛГОЛОO

Twitter Print
2021 оны 06-р сар 25-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Европын клубуудын хөлбөмбөгт зочлон тоглохдоо гоол оруулбал давуу талыг зочин баг авдаг байсан дүрмийг ирэх улирлаас эхлэн хүчингүй болгохыг Уефа-гийн удирдлагууд баталсан.  Энэхүү дүрэм нь 1965 оноос хойш өдийг хүртэл хэрэгжиж эхэлжээ.

Европын клубуудын хөлбөмбөгт зочлон тоглохдоо гоол оруулбал давуу талыг зочин баг авдаг байсан дүрмийг ирэх улирлаас эхлэн хүчингүй болгохыг Уефа-гийн удирдлагууд баталлаа.  1965 оноос хойш хэрэгжиж ирсэн энэхүү дүрмээр зочин баг айлын талбайд гоол оруулан хоёр тоглолтын нийт дүнгээр  1:1 харьцаатай тэнцлээ гэж бодоход айлын талбайд гоол оруулсан баг нь давуу талыг авч дараагийн шатанд шалгардаг байсан билээ.

Харин хоёр баг хоёулаа бие биенийхээ  талбайд гоол оруулсан бол нэмэлт цаг сунгаж энэхүү нэмэлт үед гоол оруулаагүй бол торгуулийн цохилт гүйцэтгэдэг.  Уефа-гийн ерөнхийлөгч Александр Чеферин “Хоёр өөр тоглолтыг нэг зүйл шийдэх нь зохимжгүй.

Энэ дүрмийн нөлөөлөл нь анхны дүрмэнд харшлах болно.          

Энэ дүрэм багуудыг айлын талбайд гоол оруулсан бол өөрийн талбайдаа гоол оруулалгүй довтолохоос зайлс хийж байсныг болиулна. Хамгийн гол нь шударга бус байдал, ялангуяа нэмэлт цагт гоол оруулсан үед талбайн эздийг хоёр гоол оруулах хэрэгтэй болдгийг халж чадлаа. Талбайн давуу тал одоо урьд өмнөх шигээ ач холбогдолгүй болсон гэж хэлэхэд шударга байна.” хэмээн хэлжээ.

УЕФА-гийн клубын тэмцээний хороо 5-р сард энэ саналыг гаргасан бөгөөд өчигдөр байгууллагын гүйцэтгэх хороогоор энэ шийдвэрийг батлуулжээ. Энэ нь Аваргуудын лиг, Европа лиг, Европын конфиренс лиг, эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тоглолтуудад үйлчлэхгүй.

Цэцэгмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.