Тэрбумтан Жимми Лайг батлан даалтаар гарахыг зөвшөөрсөнгүй

Twitter Print
2021 оны 02-р сар 09-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн Дээд шүүх Хонгконгийн тэрбумтан, Жимми Лайг батлан даалтаар гарахыг зөвшөөрөөгүй байна. Түүнийг Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр өнгөрсөн жилийн 8-р сард баривчилсан билээ.

Өнгөрсөн 12-р сард тэрээр шүүхийн шийдвэрээр 1.3 сая ам. долларын барьцаа төлж, батлан даалтаар суллагдсан ч 12-р сарын 31-нд засгийн газраас шүүхийн шийдвэрийг давж заалдсанаар түүнийг дахин баривчилж, хорьсон юм. Хонгконгийн прокурорын газраас Жимми Лайг 2020 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 18-ны хооронд хийсэн мэдэгдэлдээ гадаадын хүчнүүдээс тусламж хүсч, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа ба Жимми Лай АНУ руу тогтмол зорчиж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео зэрэг Америкийн төрийн албаны хүмүүстэй уулзаж, Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийг дэмжихийг уриалж байсныг онцолжээ.

Бээжингийн санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн жилийн 6-р сараас үйлчилж эхэлсэн ба тус хуулийн дагуу салан тусгаарлах үзэл, хорлон сүйтгэх ба алан хядах ажиллагаа, гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдах явдал нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэнд тооцогдох юм. Уг хуулийг зөрчсөн этгээдийг насаар нь хорих ялаар шийтгэх юм. Жимми Лай нь Хонгконгийн Apple Daily сонинг гаргадаг Next Digital компанийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр Хятадын эрх баригчдыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг гэдгээрээ алдартай ба Бээжингийн санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь хагас автономит Хонгконгийн ард иргэдийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.