Кофе уух нь элэгний өвчлөлийг бууруулдаг гэв

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Аливаа төрлийн кофе уух нь (кофеингүй ч гэсэн) элэгний өвчлөлийг бууруулдаг

Саутгемптон, Эдинбургийн их сургуулийн судлаачид ямар ч төрлийн кофе уудаг хүмүүст, кофе уудаггүй хүнтэй харьцуулахад элэгний архаг өвчин тусах, нас барах эрсдэл буурдаг болохыг тогтоожээ.

Үүнийг судлагчид, Их Британийн Биобанкны эрүүл мэндийн баазаас ирсэн 495 585 хүний ​​мэдээллийг шалгасан. Тэдний 78% нь кофе уудаг байсан бол 22% нь огт уудаггүй байжээ.

Кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад кофе уудаг хүмүүс элэгний архаг өвчинд нэрвэгдэх эрсдэл 21%, элэгний стейатозын эрсдэл 20%, элэгний өвчнөөр нас барах эрсдэл 49% бага байдаг.

Дээр дурьдсанчлан, ямар ч төрлийн кофе нь элэгт эерэг нөлөө үзүүлдэг боловч хамгийн их нөлөө нь нунтаг кофе уусан бүлэгт тэмдэглэгддэг хэмээжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.