Сонгодог урлагийнхан ням гарагт Чингисийн талбайд

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн "Best of Classic: Оpen air” үдшийн цэнгүүнийг ням гарагийн орой 21.00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.

Тус цэнгүүнийг НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газраас санаачилсан бөгөөд бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд хамтран ажиллах аж.

Энэхүү арга хэмжээ нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний анхны сонгодог урлагийн томоохон тоглолт бөгөөд дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм.

Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжтой аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.