С.Жеррадын баг шинэ тоглогч авлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 08:17 цагт
Мэдээний зураг,

Хотон шувуунууд хагас хамгаалагч А.Лалланаг багтаа элсүүллээ. Өдгөө 26 настай Англи тоглогч “Ливерпуль”-д 23 сая фунтээр ирсэн байна. Тэрээр “Соутхэмптон” багт найман жил тоглохдоо 235 тоглолтонд 48 гоол оруулжээ. Ирэх улиралд “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авсан “Ливерпуль” солилцоо наймаанд гар татахгүй гэдгийг багийн эзэн нь хэлсэн. Улирал өндөрлөөд “Леверкузен”-ы Э.Кан, “Соутхэмптон”-ы Р.Ламберт зэрэг шилдэг тоглогчдыг авсан бол энэ удаа А.Лалланаг өөрийн болголоо.

“Аваргуудын лиг”-ийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн багийн жагсаалтанд гуравт бичигддэг “Ливерпуль” 2005 онд гайхалтай ялалтыг байгуулж түрүүлсэн. “Милан”-ыг хожсон тэр ялалт нь зууны шилдэг финал, шилдэг тоглолт, ялалт болсон гэдгийг хөлбөмбөг сонирхогчид хүлээн зөвшөөрдөг билээ. Истанбул хотод болсон финалын тоглолтонд “Милан” эхний үед гурван гоол оруулсан бол “Ливерпуль” хоёрдугаар үед гайхалтай эргэн ирэлтийг хийж гурван гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар торгуулийн цохилтоор С.Жеррардын баг 3:2-оор хожсон түүхтэй.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.