Майамид нурсан орон сууцны байрны нурангин доороос 35 хүнийг гаргаад байна

Twitter Print
2021 оны 06-р сар 25-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Флорида мужийн Майами хотод 12 давхар орон сууц хэсэгчлэн нуржээ. Ослын улмаас 1 хүн нас барсан хэмээн мэдээлж байгаа ч амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг Майами хотын Цагдаагийн газрын дарга анхааруулаад байна.

Барилга чухам ямар шалтгаанаас болж нурсан нь тодорхойгүй байгаа ба ослын улмаас одоогийн байдлаар 99 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Ослын газарт аврагчид, гал сөнөөгчид болон барилгын инженерүүдийн баг бүрэлдэхүүн ажиллаж, нурангин доороос оршин суугчдыг эрэн хайх ажиллагааг явуулж байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр аврагчид нурангин доороос 35 хүнийг гаргаад байгаа аж.

1981 онд баригдсан уг орон сууц нь орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагийн шөнийн 2 цагт нурсан ба барилга нурах үед барилгад нийт хэдэн хүн байсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.