Энэ жил төрсөн алманцагны зураг автомат зургийн аппаратанд буужээ

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тогтоох судалгааг МУИС-тай хамтран хийж байгаа билээ. Судалгааны баг 2013 оны намраас эхлэн хөдөлгөөн мэдрэгч автомат зургийн аппаратуудыг Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн Цагаан Богд, Шар хулсны нуруунд суурилуулан ажиглаж эхэлсэн юм.

Уг зургийн аппаратад авахуулсан Мазаалайн зургуудыг бодгаль тус бүрээр ялган тодорхой арга зүйн дагуу анализ хийсний үр дүнд тоо толгой нь тогтоогдох учиртай.

Говийн Их дархан цаазат газрын А хэсэгт ажиллаад ирсэн судалгааны баг автомат камераас зурагнуудаа цуглуулан иржээ. Тэдний цуглуулсан зургийн санд  Мазаалайн энэ жил төрсөн алманцагны зураг буусныг та бүхэнд хүргэж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.