С.Оюун сайдад баяр хүргэв

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Кени Улсын нийслэл Найроби хотноо зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд хуралдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаас Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн сайд С.Оюунд Гадаад харилцааны сайд Л.Болд болон дипломат албаны нийт ажилтнуудыг төлөөлж дэд сайд Д.Ганхуяг Төрийн ордонд өнөөдөр баяр хүргэв.

Монгол Улсын төрийн гадаад харилцааг 2007-2008 онуудад тэргүүлэн ажилласан сайд С.Оюун туршлагатай дипломатч бөгөөд, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө бүхий байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-ын төрөлсөн нэгэн том байгууллагыг ойрын жилүүдэд тэргүүлэн ажиллах болсонд өндөр амжилт хүсье хэмээн дэд сайд Д.Ганхуяг түүнд дипломат албаныхны хүндэтгэлийн илэрхийлж дурсгалын гэрэгэ гардуулав.

Сайд С.Оюун Гадаад харилцааны яам, түүний дипломат ажилтнуудад ажилч хэрэгч байдлаар хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.