
Гэрээсээ гарахын өмнө халбага элсэн чихэр аваад гарч байгаарай,
Яагаад гэвэл:
Бид байгалийг хүндэтгэхийн тулд ойг заавал хамгаалах ёстой гэж сургадаг.
Гэтэл тустай нэгэн арга бол хүн бүр хийж болох энгийн гайхалтай зүйлс байдаг. Бид сайхан дэлхий ертөнцөө хамгаалах үүрэгтэй бөгөөд хүүхдүүд, ач зээ нартаа энгийн аргуудыг үлгэрлэн зааж өгөх ёстой байдаг.
Английн оршин суугч, 92 настай Дэвид Аттенборо амьтан, хүрээлэн буй орчиндоо өөрийн туулж өнгөрүлсэн бүхий насаа бүрэн дайчилсан хүн юм.
Тэрээр амьтан судлаач, олон сонирхолтой номыг зохиолч, телевизийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа дэлхий дээрх хүн бүрт маш чухал санаачлагыг хүргэхийг хүсдэг.
"Хэрэв зөгий дэлхийгээс уствал хүн төрөлхтөн 4 жилийн дараа үхэж үрэгдэж гараг эрхэс сөнөх болно хэмээсэн нийтлэлээ саяхан Facebook хуудсан дээрээ бичсэн.
Дэвид Аттенборо мэдээжийн хэрэг зүгээр ярих хүн биш, түүний мэдэгдэлийг биднийг нухацтай авч үзэх ёстой нэн чухал асуудал гэдгийг сануулдаг.
Зөгий жижиг мэт санагдаж магадгүй, гэхдээ тэдгээр нь асар үүрэг гуйцэтгэдэг. Бидний иддэг хоол хүнсний гуравны нэг орчим нь эдгээр шавжаар тоослогддог.
"Өнгөрсөн 5 жилийн хугацаанд зөгий тоо 1/3 хувиар буурсан" гэж Давид Аттенборо бичжээ.
Дэвид Аттенборо гэрээсээ гарахдаа нэг халбага элсэн чихэр авч, бага зэрэг ус нэмээд арын цэцэрлэг, цэцэрлэгийн модод, эсвэл хаалганы гадна орхихийг санал болгодог. Энэ нь Дэлхий дээрхи амьдралыг аврахад туслах болно!
"Зөгий ядарч, бүлдээ буцах хангалттай эрчим хүчийг хурааж чаддаггүй учир ихэвчлэн үхэлд хүрдэг.
Хэрвээ таны байшингийн хавьд зөгий байх бол устай сахарын хольцыг амтархан идснээр цуцаж ядарсан зөгий бүлдээ буцах болно.
Нэг халбага цагаан элсэн чихэр хоёр хоолны халбага устай хольж, хашаа болон хаалга цонхондоо байрлуулж болно.
Зөгийд хүн төрөлхтөн туслах өөр нэг арга бий:
Тагтан дээрээ тарьсан цэцгүүд юм.
Р.Сайхан-Уул