Монгол залууг арьс өнгөний үзлээр ялгаварлан зоджээ

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт /06.28/ Испанийн Барселона хотын метронд Монгол улсын иргэнийг зодсон хэрэг гарч бүх телевиз, сонин хэвлэлээр шуугиан тариад байна.  Арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхагч хэсэг залуус зодооныг өдөөсөн байна.

Испанийн цагдаа нар гэмт этгээдүүдийг баривчлан хорьсон бөгөөд хохирогч нь 25 настай Монгол улсын иргэн байжээ. Гэмт этгээдүүд утсаараа хийсэн видео бичлэгээ твиттер хуудсандаа байрлуулсан бөгөөд энэхүү твиттер акаунт нь нь Нацистийн тэмдэг бүхий билэгдэлтэй "Цагаан Европын эх орончид" гэсэн уриатай байжээ. 

Энэ твиттер акаунтын эзэмшигчид нь үсээ хусуулж амаа бандана алчуураар боож халхалсан хоёр залуу байсан бөгөөд нэг нь метрогоор зорчиж явсан Монгол залууг өдөн хоргоон доромжилж, олон удаа нүүр лүү нь хүчтэй цохиж зодсон бөгөөд нөгөө нь утсаараа бичлэг хийсэн байна.

Энэхүү зохион байгуулалттай гэмт халдлагад өртсөн залуу 25 настай, Испанид амьдардаг юм байна. Хэрэг гарсны дараа тэрээр Цагдаагийн газарт өөрийн биеэр очиж гомдол гаргасан байна. 

Цагдаагийнхан энэ хэрэгт сэжиглэн хоёр залууг барьсан байна. Албан ёсоор танилцуулга хийж, тайлбар өгөөгүй ч Монгол залууг зодсон залуу Орос үндэстэн байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Энэхүү видеог Испанийн хэвлэл мэдээлэл, телевизийн сувгуудаар маш олон удаа давтан үзүүлсэн нь жирийн ард иргэдийн дургүйцлийг төрүүлж эх оронд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг гарч буйд эгдүүцэн, энэ явдлыг даруй таслан зогсоохыг Засгийн газраасаа шаардаж, шүүмжилж байгаа юм байна.

Барселона хотын дарга энэ хэрэг гарсны дараа хийсэн мэдэгдэлдээ "Бид эв нэгдлийг юунаас илүү эрхэмлэдэг. Ийм бусармаг хэрэг гарсанд гүнээ харасмаж байна. Иймэрхүү хандлагыг бид эх орондоо хэзээ ч тэвчих ёсгүй" гэжээ. 

Үүнтэй төстэй хэрэг 2007 онд гарч байсан бөгөөд Испани улсын нэгэн иргэн Эквадор гаралтай нэгэн охиныг олон удаа цохиж, өшиглөсөн бичлэг олон нийтэд цацагдаж, энэ хэргийнхээ төлөө тэрээр 8 сар шоронд хоригдож байжээ. 

Ц.Мөнхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.