
"Мөнгөний цэцэг" хэмээн бидний нэрлэж заншсан crassula /крассула/ хэмээх энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг, баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг.
Дэлхий дээр 300-350 гаруй төрөл ургадаг халуун орноос эхтэй энэ цэцгийн эмчилгээний чадвар харин асар их гэдгийг харин тэр болгон мэддэггүй аж. Энэхүү цэцэг үрэвслийн эсрэг, бактерийг устгах, вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.
ЭМЧЛЭХ АРГУУД
• УРУУЛ ДЭЭР ГАРСАН ХОМХОЙГ ЭМЧЛЭХ
Хэд хэдэн навчийг шахаж, шүүсийг нь хомхойн дээр 30 минутын зайтай түрхэнэ. Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж хомхой гарсан хэсэгтээ тавьж, наалддаг туузаар тогтооно. Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.
• ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ
10-15 ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.
• " ЦАГААН МАХ ЭРГЭХ" БУЮУ ГЕМОРРОЙГ ЭМЧЛЭХ
Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.
• ТҮЛЭГДЭЛТ, ШАРХ, ГЭМТЭЛ, ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ
Навчийг бяцалж нухаш маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно. Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.
• ХОДООДНЫ ШАРХ, 12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ
Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчийг удаан тасралтгүй зажилж идээрэй.
• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ, ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ
5 ширхэг навчийг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.
• ХООЛОЙНЫ МАХ, АНГИНЫГ ЭМЧЛЭХ
10 ширхэг навчийг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна. Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.
• АНХААРУУЛАХ НЬ
Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх, устай хольж шингэлэхгүйгээр дангаар нь уухыг хориглоно!
Эх сурвалж: https://takprosto.cc/lechebnye-svoystva-denezhnogo-dereva/
Орчуулсан: Ц.Ганцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.