Хойд Солонгос он гарснаас хойш пуужингийн 6 туршилт явуулаад байна

Twitter Print
2022 оны 01-р сар 28-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгос 2022 он гарснаас хойш холын болон богино зайн баллистик пуужингийн 6 удаагийн туршилт явуулсны дотор энэ сарын 5-нд дуунаас хурдан пуужингийн туршилт явуулсан билээ.

Өнгөрсөн мягмар гарагт Хойд Солонгос холын зайн пуужингийн туршилт явуулсан ба туршилтын үр дүнд пуужин нь Хойд Солонгосоос 1800 км зайд Японы тэнгист байрлах арлыг оножээ. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт ойрын зайн пуужингийн туршилт явуулсан нь мөн байгаа онож, "пуужингийн тэсрэлтийн хүч шаардлагад нийцсэн" болохыг баталж чадсан хэмээн Хойд Солонгосын телевизийн төв сувгаар мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн систем үйлдвэрлэгч үйлдвэрт айлчилжээ. Айлчлалын үеэр х хар өнгийн савхин хүрэм өмссөн Ким Жон Уныг цэргийн дүрэмт хувцастай хүмүүс тойрч зогсож буй гэрэл зургийг Хойд Солонгосын телевизийн төв сувгаар дамжуулсан ба ингэхдээ Ким Жон Ун тухайн үйлдвэр нь шинэ үеийн инноваци ашиглан, онцгой ахиц дэвшил гаргаж буй явдлыг сайшааж буйгаа илэрхийлсэн гэжээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтууд нь ирэх сард болох Бээжингийн Өвлийн Олимпын наадам болон 3-р сард болох БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай зэрэгцэж байгааг ажиглагчид онцолж байна.

Түүнээс гадна ирэх сард хойд солонгосчууд Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн 80 насны төрсөн өдөр, ирэх 4-р сард Ким Ир Сен агсаны 110 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр зэхэж буй юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • davka

      (223.104.3.206) 2020-08-03 15:40
      • 0
      • 0

      tolgoi muutai bj yah gj anhnaasaa tomchuudiin heregt oroltsson yum.

      Хариулах