Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт үргэлжилж байна

Twitter Print
2023 оны 01-р сар 18-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран Англи хэлний ментор багш бэлтгэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж Монгол улсын 21 аймаг, нийслэлд нийт 200 гаруй англи хэлний ментор багш бэлтгээд байгаа ба эдгээр багш нар аймаг, дүүргийн багш нартаа зөвлөн туслах, багш нарыг чадавхижуулах ажлуудыг амжилттай зохион байгуулсаар иржээ.

2016-2022 онуудад Англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн 200 Англи хэлний ментор багш нараас шилдэг 100 ментор багшийг шалгаруулан тэдний мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг нэмэгдүүлэх, тэдний орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах алба болон Оюун Сүндэр Олон Улсын Боловсролын Төв хамтран “BE INSPIRED - BE THE CHANGE AGENT’ уриатай "Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт"-ыг 2023 оны 1-р сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад уригдан оролцож буй англи хэлний шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцаж, хүрсэн ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүд болон багшийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж, харилцан суралцаж, цаашид хийх ажлаа төлөвлөх бөгөөд аймаг тус бүрийн ментор багш нар баг бүрдүүлэн орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, Англи хэлний чадварыг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөр боловсруулах чадварт суралцаж байна.

Ментор багш нар сургалтын дараа аймаг, нийслэлийн Англи хэлний багш нарт туршлагаа түгээх юм.

2023 оны 1-р сарын 17-нд нээлтээ хийсэн "Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт" нь өнөөдөр үргэлжилж, багш нар өөрсдийн хийсэн зөвлөн туслах ажилд үнэлгээ дүгнэлт өгч цаашид хэрхэн сайжруулах талаар багаар ажиллан санал бодлоо солилцов.

Мөн өөрсдийн хэрэгжүүлэх төслийн санааг боловсруулах  арга барилд суралцаж байна. Сургалтын эхний өдөр англи хэлний чадварыг лего тоглоом ашиглан хөгжүүлэх дадлага хийснээр өндөрлөв.

Энэ нь нээлтэд уригдан оролцож буй зочдод 21 аймаг болон Улаанбаатар хотын Англи хэлний хичээлийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, багш нарын байр суурийг хуваалцах боломж олгох зорилготой.

Сургалт Кемпински Хаан Палас Олон улсын сүлжээ зочид буудлын Алтай танхимд зургаан өдөр үргэлжилнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.