”Номин”-г нэг тэрбум, ”Миний сүлжээ”-г 450 саяар торгов

Twitter Print
2013 оны 11-р сар 11-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн хэмээн "Номин" трейд компанийг нэг тэрбум 168 сая "Миний" сүлжээ дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгожээ. Тус хоёр дэлгүүр бараа нийлүүлэгч аж ахуйн нэгжээс гэрээний дагуу бүтээгдэхүүн борлуулж өгсний шимтгэл авдаг хэрнээ гэрээнээсээ гадуур дахин шимтгэл авдаг байна. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн "Бараа бүтээгдэхүүнд ялгавартай үнэ тогтоож болохгүй" гэсэн заалтыг зөрчжээ.  

Тухайлбал, борлуулт сайтай гурилын үйлдвэрүүдээс шимтгэл авдаггүй мөртлөө бусдаас нь 2-3 хувийн шимтгэл авдаг байсан аж. Мөн бараа бүтээгдэхүүн нэг удаа нийлүүлэхэд 70 мянгаас гурван сая хүртэлх төгрөгийг үндэслэлгүйгээр авдаг гэнэ. Энэ мэтчилэн дээрх хоёр сүлжээ дэлгүүр хамтран ажилладаг нийлүүлэгч нараа хохироосон тул ШӨХТГ-ын байцаагч тэдгээрийг торгож зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгсөн байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-11-11 10:53
      • 0
      • 0

      Миний дэлгүүр сүлжээнд бараа тавиулж заруулаад дууссан чинь үлдэгдэл 250,000 орчим төгрөгийг бүх салбаруудаас тооцоогүй гэсэн бичиг авчирч байж тооцоогоо дуусгана гэж хэлсэн. Тэр хэзээ ч бүтэхгүй юм билээ. Яваадочихоор менежер нь байхгүй, Улаанбаатарыг тойрч явсаар 250 мянгаасаа ч илүү зардал гарах юм билээ. Ингэж л мөнгө хийдэг юм байна лээ. Уул нь системээ шалгалаа, бүх бараа зарагдаад дууссан байна. Тооцоо хийлээ. Ингээд л болоо шүү дээ. Үүнийг ШӨХТГын сонорт хүргэе.

      Хариулах