Бидний ирээдүй ургамал, амьтангүй ертөнц

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Манай дэлхий дуусашгүй нөөц баялагтай орчин биш билээ. Олон мянган жилийн туршид амьтан ургамал нь байгал, цаг уурдаа дасан зохицож байгалийн шалгарлаар үлдсэн ургамал, амьтдыг өнөөдөр бид харж байна. Хүний буруу үйл ажиллагаанаас болж ямар төрлийн амьтан, ургамал устаж үгүй болж байгаа тухай мэдээлэл гарчээ. Хүн төрөлхтөн далай тэнгисийн томоохон загаснуудын нөөцийн 90 хувийг барьж идсэн. Загас агнуурын бүсийн 22 хувь нь нөөц баялаггүй болж, 44 хувь нь ийм аюулд тун ойрхон ирээд байна.

Мөн сүүлийн 50 жилд ой модны 70 хувийг устгаж, үлдсэн 30 хувь нь жижиг бүсүүдэд хуваагдан байрлаж, мод огтлох процесс жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтай явж байгаа нь харамсалтай. 45.000 нуур хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн. Мана улсад ч нуур, цөөрөм, гол горхи олноор ширгэж байна. Химийн үйлдвэрлэл жилд 70.000 төрлийн 100 сая тонн органик нэгдлүүдийг боловсруулан гаргадаг бөгөөд энэ тоо жил тутам хэдэн мянгаар нэмэгдэж байдаг. Эдгээр химийн бодисуудын маш өчүүхэн хувь нь л хүн амьтан болон хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй юм. Ихэнх хувь нь ноцтой хохирол учруулж байна.

Хүн төрөлхтөн сүүлийн тавин жилд бүх шувуудын 30 гаруй хувийг устгаж амжсан бөгөөд үлдсэн хэсгийн 11 хувь нь одоо мөхлийн ирмэг дээр ирсэн. Түүнчлэн сүүгээр бойжигчдын 18 хувь, загас, далайн амьтдын 5 хувь, ургамлын аймгийн 8 хувь нь мөн дээрх тавиланг хүлээж байгаа аж.

Дэлхийн усан системийн хамгийн ер бусын хэсэг болох шүрэн арлууд загасны хомсдол, орчны бохирдол, цаг агаарын дулаарал, халдварт өвчин зэргээс болж ул мөргүй алга болоход хүрчээ. Одоогийн байдлаар манай гарагийн нөөц баялгийн 30 хувь нь устаж үгүй болчихоод байхад хүн ам тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаа нь тун удахгүй эко систем алдагдаж ургамал, амьтангүй болох магадлал өндөр байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.