Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдана

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч, худалдан авагчдад үйлдвэрийн үнээр борлуулах боломжийг олгох зорилготойгоор “Өргөтгөсөн худалдаа”-г Дүнжингарав худалдааны төвтэй хамтран Инноваци Хөгжлийн Төвөөс зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаа долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэн зохион байгуулагдана. Тус өдөрлөгт нийслэлийн 9 дүүргийн өрхийн болон бичил бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгч, худалдан авагчдад сурталчлах, мөн үйлдвэрийн үнээр борлуулагдаж байгаа аж.

Мөн үндэсний хувцас хэрэглэл, гар урлал, хүнс, бэлэг дурсгал, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг бүхий л үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн худалдаалж байна.

Улсын баяр наадмаар өмсөх монгол дээл, цамцаа сонгож амжаагүй тохиолдолд захиалга өгөх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.