Пиццаны гайхамшигт амт зөвхөн гуриланд оршдог

Twitter Print
2024 оны 02-р сар 09-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн хоёрдугаар сарын 9-ний энэ өдрийг АНУ-д үндэсний пиццаны өдөр болгон тэмдэглэдэг нь өдгөө дэлхий даяар тэмдэглэдэг, тэмдэглэлт өдөр болжээ.

Пиццаны тухай олон улсууд үүссэн түүхийнхээ талаар одоо хүртэл маргалдсаар байдаг. Италиас гаралтай гэдэгт ихэнх хүмүүс санал нэг байдаг нь тухайн улсын соёл ёс заншил, түүхийг нь сонирхох жуулчдыг улам их татдаг аж. Пиццаг эртний Грекчүүд анх хийж эхэлсэн гэж үздэг байна. Учир нь маш том, хавтгай дугуй талх барьж дээр нь тос, амтлагч хийн хэрэглэж байсан гэдэг. Тухайн үед улаан лоолийг тэр бүр хүмүүс хэрэглэдэггүй байсан нь пиццаны гарал үүсэлд ихээхэн ач холбогдолтой аж. 

Италид 18-р зуунд хавтгай талх хийн үүнийгээ “Пицца” хэмээн нэрлэж гудамж, сүлжээ дэлгүүрээр худалдаалдаг байжээ. Тухайн үед пиццан дээр ямар нэгэн хачир огт тавьдаггүй байсан нь хүмүүст таалагдаж байсан гэдэг. Харин дараа нь хийхэд хямд дээрээс нь маш амттай талхыг Италийн бүх ядууст худалдаалдаг болсон байна.

Хожим нь Хатан хаан жуулчлалаар Италид ирсэн нь пиццаг дэлгэрэхэд маш их хувь нөмөр үзүүлсэн гэж түүхэнд өгүүлжээ. Тухайлбал, 1889 онд хатан хаан Маргарита өөрийн нөхөр Умбэртогийн хамт Италид аялал хийж байхдаа олон хүмүүстэй уулзсан байна. Ялангуяа худалдаачид хүмүүст хавтгай том талх худалдаалж буйг хараад хамгаалагчаасаа нэгийг авч ирэхийг тушаав. Хатан хаанд талх маш их таалагдаж тэрээр ордныхоо тогоочоор хавтгай талхыг хийлгүүлж иддэг болсон байна. Энэ нь пиццаг зөвхөн нэг төрлийн хэсэг хүмүүс иддэг байсан цаг үеэс холдуулж хатан дээдсээсээ харц ядуус хуртэл амтархан идэх амттан болгож чадсан байна. 

Үүний зэрэгцээ пиццаны хувьсгалд хатан хаанаас гадна түүний ахлах тогооч Рафэлло ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр зөвхөн хатан хаанд зориулан маш тусгай пицца хийхдээ улаан лооль, италийн бяслаг, цэвэр басил зэргийг Италийн далбааны улаан, цагаан, ногоон 3 өнгийг бэлгэдэж хийсэн байна. Энэ нь хатан хааны хамгийн дуртай пицца болсон ба “Хатан хаан пиццанд дуртай” гэсэн үг гарснаар хатан хааны нэр хүнд ард олны дунд маш түгээмэл болсон байна. Тэрээр мөн өөрийн нэртэй Маргарита Пицца гэж хийлгүүлсэн  ба энэ нь одоог хүртэл Италичуудын дуртай пицца төдийгүй дэлхий даяар түгсэн.

Улмаар пицца Америк, Франц, Англи, Испани орнуудад тархсан боловч Дэлхийн 2-р дайны дараах хүртэл  хүмүүс бас тийм ч их сайн мэддэггүй байв. Италийн газар нутгийг эзэлснээрээ маш олон Америк, Европын цэргүүд пиццаг анх удаа амталж үзсэн байна. Тэд пиццаг анх идсэн даруйдаа л түүнд дурласан байна. Хэдийгээр италийн цагаачид өмнө нь Америкийн дэлгүүрүүдэд хэд хэдэн удаа зарсан ч пиццаны амтыг бут рекламдаж, дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцсон хүмүүс бол яах аргагүй цэргүүд байсан гэдэг.

Жил бүрийн хоёрдугаар сарын 9 бол Олон улсын Пиццаны өдөр ба Гиннесийн номонд хамгийн том пицца нь диаметрээрээ 31 м урт, 2.5 см зузаантай Гаванны Флоридагаас шалгарсан байна.

Америк, Канадын иргэд жилд дунджаар 1 хүн 10.5 кг пицца иддэг гэсэн тооцоо бий. Хиам, бяслаг нь пиццан дээр тавьдаг хамгийн шилдэг амтлагчид юм. Гэхдээ өнөө үед хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнд тохируулан өөрийн хүссэн амтлагчаа пиццан дээр тавьж иддэг болсон гэнэ. 

Мөн пиццаны 1000 гаруй төрөл байдаг бөгөөд улс орон өөрсдийнхөө онцлогоос хамааруулж орцоо өөрчилж байдаг байна. Гэвч пиццаны хамгийн гол зүйл нь гурилын орц найрлага байдаг байна. Сүүлийн үед АНУ, Канад зэрэг томоохон улсуудад түргэн хоолны буюу пиццаны газрууд олноороо нээгдэх болсон.

Гэвч тэдний хувьд пиццаны гурил хийхэд хангалттай туршлага байдаггүй байна. Иймд зөвхөн амталсан гурил худалдаалдаг үйлдвэр байгуулагдан пиццаны газар эрхлэгчдийн санааг зовоохоо больсон гэдэг. Учир нь пиццаны дээрх хачирууд бэлэн бүтээгдэхүүнүүд байдаг учраас гурил зуурна гэдэг нь хэцүү биш болжээ. Пицца идэж байхдаа хэсэг зуур хатан хаан Маргарита, түүний ахлах тогооч Рафэллогийн тухай бодох хэрэгтэй юм болов уу. Түүхийг эхлүүлсэн гайхамшгууд учраас тэр.

Х.Эрдэнэсолонго, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.