Техасын багийн хамгийн хайртай тоглогч Т.Данкан

Twitter Print
2014 оны 12-р сар 13-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн 2014 оны аварга “Сан Антонио Сперс” багийн Тим Данкан, Тони Паркер, Ману Жинобили нар дахин нэг улирал хамтдаа тоглож байгаа. Арав гаруй жил нэг багт хүчин зүтгэж төрсөн ах дүүгээс өөрцгүй нэгэндээ дасаж, зорилгодоо хүрсэн сагсан бөмбөгийн шидтэнгүүдийг дахин талбай гарч ирэхэд олон хөгжөөн дэмжигчид нь талархлаа илэрхийлсэн. Тими 1997 оны драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор Техасын багт ирсэн. Тэр цагаас хойш 18 жил “Сан Антонио Сперс”-ын төлөө тоглож багийн бүх цаг үеийн шилдэг тоглогч нь болсон.

Мөн NBA-ийн таван удаагийн аварга, гурван удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаа улирлын үнэ цэнэтэй тоглогч, 14 удаагийн бүх оддын тоглолтын гишүүн, 2000 оны бүх оддын тоглолтын үнэ цэнэтй тоглогчоор шалгарсан нь АНУ-ын гаралтай бус ганцхан тоглогч нь болжээ. Тими 1976 оны дөрөвдүгээр сарын 26-нд АНУ-ын Виржиний Арлуудын Кристиан Стэйт хотод төрсөн. Уолк Форестын коллежоос NBA-д драфтлагдсан тэрээр ганцхан багтаа үнэнч үлдсэн цөөхөн тамирчдын нэг юм. Түүнтэй адил нэг багтаа бүхий л амьдралаа зориулсан тоглогчдын жишээ дурдвал багийн анд Т.Паркер, “Индиана Пейзерс”-ын Р.Миллер, “Даллас Маверикс”-ын Д.Новитцки, “Юта Жаз” багийн К.Мэлоун нарыг нэрлэж болно.

Энэ Т.Данкан, Т.Паркер, М.Жинобили нар багаа тэргүүлж К.Леонард, Т.Сплитер, Д.Грин, П.Миллс нар аваргаа хамгаалах урт аянд тус болж байгаа. Халуун Техасын хүчирхэг баг "Сан Антонио Сперс" 2014-2015 оны улиралд 22 тоглолт хийснээс 16 хожиж, 6 хожигдоод байна.

 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.