Зөвхөн баярлаж талархсан сэтгэлээр амьдралд хандахад таны ойр орчимд эерэг энергитэй сайхан орчин үүсдэг

Twitter Print
2021 оны 11-р сар 15-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, ЭЕРЭГ ЭНЕРГИ ҮҮСГЭЖ, ТААЛАМЖТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ЯВААРАЙ.

Хүний бие бол маш гайхамшигтай, ухаалаг цогц юм. Мөн дээд зэргээр хөгжсөн аварга том хими, цахилгаан, эмийн үйлдвэр мөн. Хүний бие гаднаас шим тэжээлтэй бодисыг шингээн авч, дотроо задалж, шингээж, нэгтгэх зэрэг нарийн ээдрээтэй биохимийн өөрчлөлтөөр тоо томшгүй олон даавар, эмийг үйлдвэрлэдэг. Үүнд: Олон төрлийн даавар, хурдасгуур, дархлааны бодис, шим тэжээлт бодис зэргээр өөрийн эд , эс, эрхтэнийг өсгөн бойжуулж, нөхөн төлжүүлж, сэлбэн засаж, үйл ажиллагааг эрүүлээр авч явж, бие сэтгэлийн эрүүл мэндийг баталгаажуулж байдаг. Эдгээрийг бидний уураг тархи шууд буюу дамаар удирдана.

Уураг тархи нь биеийн гадаад, дотоод цочролоор өөрийгөө тохируулж, зохицуулж, зөв удирдан өөрийгөө хөгжүүлж байдаг. Бидний үзэл бодол олон нийтийн эрх ашгийг хамгаалах эрхэм дээд, эрүүл ухаалаг, баяр баясгалантай, хайр халамжтай, ачлал энэрэлтэй, баярлаж талархсан, үүрэг хариуцлагатай, идэвхтэй байхад бидний дотоодод эерэг энергийн зарчим ажиллаж, ашигтай даавар ялгарч, эерэг энерги үүсдэг. Үүний эцсийн үр ашгийг хүн өөрөө хүртдэг.

Жишээ нь, хамгийн хялбар арга ИНЭЭМСЭГЛЭЛ, үүнийг хүн болгон хийж чадна. Гэвч ийм амархан үйл ажиллагааны цаана биохимийн маш нарийн ээдрээтэй урвал явагддаг. Уураг тархины инээхийг хариуцдаг төвд хөөрөл үүсэж, даавар ялгаран, мэдрэлийн зууч эс үүсэж, мэдрэлийн ширхэгийн эс хөөрлийг хүлээн авч, энерги зарцуулж, эсийн бүрхэвч дэх натри, калийн шахуурга ажиллан, ионы өөрчлөлт үүсгэн, бүрхэвчийн хоёр талд цахилгааны ялгаа гарч, мэдрэлийн эсүүдийн хөөрлийг дамжуулна. Булчингийн ширхэглэг уураг нэгдэх, салах, агших, дахин нэгдэх, агших, салах хөдөлгөөн явагдаж, сэтгэл санааг илэрхийлэх булчин агшиж, арьсыг хөдөлгөн, инээмсэглэх дүр илэрдэг. Энэ бол биологийн нарийн ээдрээтэй, үйл явцаар дамжина. Эдгээр үйл явцын дунд үүссэн даавар нь бие сэтгэлийн эрүүл мэндэд ашигтай. Энэ бүхэн ЭЕРЭГ ЭНЕРГИ юм.

Бид зөвхөн баярлаж талархсан сэтгэлээр амьдралд хандахад таны ойр орчимд эерэг энергитэй сайхан орчин үүсдэг. Ингээд та амжилттай, азтай байх болно. Үргэлж хүнд туслаж байвал, таныг дэмжин туслах хүн олширч, та амжилт гаргана. Та үргэлж сэтгэл ханамжтай байвал аз жаргал үүрд таныг ивээнэ. Та сайн сайхнаа үргэлж бусадтай хуваалцаж байвал, олон найз нөхөдтэй болно.

Эрүүл амьдрах арга ухаанд суралцвал эрүүл амьдрах мэдлэг эзэмшээд зогсохгүй, эерэг сэдэл цочролыг хүлээн авч, биед ашигтай даавар ялгарч, эерэг энерги бий болгон, хүртэж, дамжуулж, бусадтай хуваалцаж сурна.

Ингээд сэтгэл санаа тайван амгалан, бие махбод эрүүл чийрэг байх боломж бүрдэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.