Тэр цагт бидний хар дарсан зүүд мэт ганцаардал, гашуун бүхэн ул мөргүй хийсэн арилна...

Twitter Print
2021 оны 06-р сар 24-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Бид маш их ганцаардаж, туйлдаж, эсвэл өвчинд автан мухардах үедээ өөрийн эх сурвалждаа буцахыг хүсэх, дотоод сэтгэлийн гүн дэх дуу хоолойг олж сонсохыг хүсэх хүслээ илүү тод мэдэрдэг байх...

Тэгээд төвлөрөл бясалгал хийж, хүссэн эрлээ олохын цагт бид эх сурвалжаасаа, амьдралыг минь бэлэглэсэн уг язгуур оршнолоосоо хэзээ ч хагацаж салаагүй юм байна гэдгээ олж мэддэг...

Тэр цагт бидний хар дарсан зүүд мэт ганцаардал, гашуун бүхэн ул мөргүй хийсэн арилна...

Түүнчлэн бид ямар агуу зүйлийн нэг хэсэг гэдгээ тодоос тод мэдэрч, энэ насны амьдрал хэмээн нэрлэж буй зүйл маань хуурамч, хэврэгхэн зүүд төдий болохыг таньж авах юм...

Бие мөхөж сэтгэл амирлан мөнхөд шингэх нь жам ажгуу...

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.